alim.mn | 2024.12.23
Эр хүний үрийн шингэнээс “Ковид19”-ын вирус илэрч шуугиан тарилаа

Хятадын эмч нар эр хүний үрийн шингэнээс шинэ төрлийн коронавирус “SARS-CoV-2” илрүүлсэнээр энэ аюулт өвчин бэлгийн замаар халдах боломжтой нь батлагджээ. Шанцю хотын төв эмнэлгийн эмч Вэйго Чжао, Шиси Чжан нар коронавирусын халдвартай нь батлагдсан 15-59 насны 38 эрэгтэйд нарийвчилсан давтан шинжилгээ хийжээ.  Шинжилгээнд үрийн шингэнийг нь хүртэл хамруулсан байна. Ингээд нарийвчилсан шинжилгээ хийхэд 38 эрэгтэйн зургаагийх нь үрийн шингэнээс “SARS-CoV-2” илэрчээ. Бүр халдвар тараах  хурц үедээ байгаа нь нотлогдсон байна.  Энэ нь үхлийн аюулт энэ өвчин бэлгийн замаар халдварлах боломжтойн нэгэн баталгаа болжээ.

 

Эх сурвалж : https://ria.ru/20200508/1571129680.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ