alim.mn | 2024.12.23
Д.Лүндээжанцан гишүүний нэвтрүүлгийн төлбөр, Ц.Нямдоржийн төрсөн өдрийн бэлгийн мөнгийг төсвөөс гаргажээ

УИХ-д удаа дараа сонгогдож, сүүлийн 30 жил төрийн ордонд суусан эрхмүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь Д.Лүндээжанцан. Төрийн ордонд гуутай бурхан шиг тахигдсан, гэмгүй царайтай Лүндээ гишүүн төсвөөс сэм сэмхэн, бага багаар "цохичихдог" бололтой.  Үүнд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны 2016 оны наймдугаар сарын 23-нд “УИХ-ын гишүүний хууль сурталчлах үүргийнхээ дагуу “Хууль ба амьдрал” уламжлалт теле нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах зардал 6.250.000 (зургаан сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг Гэрээнд заасан хугацаанд “Талент медиа” ХХК-ын Голомт банкин дахь 2015102641 тоот данс руу шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтйг хангаж, тус мөнгийг шилжүлжээ. Яагаад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэвтрүүлэгт оролцсоны төлбөрийг улсын төсвөөс, татварын мөнгөнөөс гаргах ёстой вэ?

 Ц.НЯМДОРЖ ГИШҮҮНИЙ ТӨРСӨН ӨДРИЙН ААРУУЛ, МӨНГӨН АЯНГАНЫ МӨНГИЙГ ТӨСВӨӨС ГАРГАВ

 Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид “...УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, дурсгалын зүйл (мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ оролцуулан) гардуулахад шаардагдах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэжээ. Энэхүү захирамжийг Монгол УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гаргаж гарын үсэг зурж, тамгаа дарсан байх юм. Дээрх албан бичигт хэдэн төгрөгийн зардал гарсныг тодорхой зааж өгөөгүй ч мөнгөн аяганы үнэ ганц, хоёр зуун мянгаар тогтохгүй нь лавтай. Оюутанд 70 мянга, хүүхдэд 20000 төгрөг өгч гэж "татганадаг" мөртлөө төсвийн мөнгөөр нэгнийхээ төрсөн өдрийн бэлгийг хүртэл авдаг нь хачирхалтай.

 УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АЖИЛДАА ИРЭХИЙГ САНУУЛДАГ МЕССЭЖИД 1.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зардал гаргах тухай 524 тоот захирамж гаргасан. Уг захирамжид “...УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд хуралдааны зар болон мэдээлэл хүргэх зорилгоор тусгай дугаараас мессэж илгээх үйлчилгээний төлбөр 1.449.000 (нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга) төгрөгийг 2016 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргаж, “Мобиком корпораци” ХХК-тай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст даалгасугай” гэжээ. УИХ-ын гишүүдийн хуралдаа ир гэж зарлахад хүртэл төсвөөс мөнгө гаргаж, мессеж бичдэг нь хачирхалтай. Бүрэн эрхийнхээ 4-хөн жилийн хугацаанд олон нийтийн төлөөлөл болно, чадна гэсэн амлалтаа санаж, хуралдаан, чуулгандаа сануулж дуудуулалгүй өөрсдөө цагтаа ирж болдоггүй юм байх даа...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
4 жилийн өмнө
59.153.115.195
муусайн луйварчид
zochin
4 жилийн өмнө
69.140.102.37
unen
Төстэй мэдээ