Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын рекетлэсэн баримтыг задалж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг орон гэргүй ядарч явахад нь “Корпорейт” зочид буудалдаа толгой хоргодуулсан зэргээ дэлгэж шуугиант мэдээлэл үе үе цацдаг “Алтан Дорнод”-ын Т.Ганболд МАНАН-г “бут ниргэгчид”-ийн нэгээр өөрийгөө тодруулаад байна. Энэ “ариун” зорилгоо биелүүлэхийн тулд УИХ-д орох ёстой агаад энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэгвэл үүнд нь мөнгөтэй хүмүүсийг дагаж давхидаг урлаг соёлынхон, спортын тусалж байна. Улсын арслан Р.Пүрэвдагва нь “Алтан Дорнод” компаний нэр дээр барилддаг тул аргагүй бололтой. Харин жүжигчин Цоомоо нь Архангайх болж таарчээ. Тэрээр өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын М.Энхболдыг дэмжиж байсан билээ.