alim.mn | 2024.12.23
Э.Бат-Үүл: Д.Амарбаясгалан шиг ЖДҮ-чин хулгайчаар нийслэлчүүд удирдуулж доошоо орохгүй

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр АН-ын байранд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Э.Бат-үүл удахгүй бол УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн бөгөөд нэр дэвших эрхээ авахын тулд хуулийн дагуу тойргийнхоо сонгогчдоос гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. 

Өмнө нь З.Энхболдын нэр дэвшсэн дурын тойрогт очиж өрсөлдөнө хэмээн мэдэгдээд байсан Нийслэлийн Засаг дарга асан өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нарыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өөртэй нь өрсөлдөхийг уриаллаа. 

Учир нь тус дүүрэгт хэрэгжүүлж эхлээд байсан гэр хорооллыг барилгажуулах төслийг МАН засаг авсны дараа зогссож, санхүүжилтийг нь буцаан татсанаар өнөөдөр олон айл орох оронгүй болоод байгаа бөгөөд үүний бурууг Э.Бат-Үүл болон түүний хүү "Гранд лайн" компанийн захирал Б.Чулуудай нарт үүрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд дуудаад байгаа юм. 

Энэ тухай Э.Бат-Үүл:

-МАН-ын олигархиуд айлуудын хашааг ганц өрөө байрны үнэ хүрэхгүй мөнгөөр худалдаж аваад дээр нь барилга барьж, ашгаа хийдэг. Би тэрийг нь таслан зогсоож өөрийнхөө газар дээр өөрийнхөө орон сууцыг барих боломжийг нь олгосон. Үүнд хорссон МАН гэр хорооллын барилгажилтыг зогсоож, намайг гэмт хэрэгтэн болголоо. Сонгуулийн дараа Д.Амарбаясгалангаа хотын дарга болгох юм гэнэ. Түүн шиг ЖДҮ-чин, хулгайчаар нийслэлчүүд удирдуулах болтлоо доошоо ороогүй шүү. Түүнийхээ оронд Баянзүрхэд ирээд надтай өрсөлд" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ