А.Сүхбат аваргын төрсөн ах Тод манлай уяач С.Батсүх УИХ-д нэр дэвшинэ
ШИНЭ нам УИХ-ын 2020 оны сонгуульд ШИНЭ ЭВСЭЛ болж оролцохоо мэдэгдсэн. Тус нас 35 нэр дэвшигчийн нэрсийг эхний байдлаар зарлажээ. Нэр дэвшигчдийн дотор, УИХ-ын гишүүн, Далай аварга А.Сүхбатын төрсөн ах, Тод манлай уяач Агваансамдангийн Батсүх Төв аймагт нэр дэвших аж. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Цахилгаан тээвэр” команийн захирал асан, “троллейбус” хэмээх Д.Жаргалсайхан Дархан-Уул аймагт, төрсөн дүү Даньдайн ЭнхсайханСонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Мөн сэтгүүлч Цэндийн Энхбат, сэтгүүлч Баасангийн Отгон нар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ШИНЭ намаас УИХ-д нэр дэвшихээр тойргоо сонгосон байна. ШИНЭ намын дэд дарга, Шинэнсамбуугийн Батсамбуу, намын дарга Ж.Батзандан хоёр Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ