alim.mn | 2024.12.23
Залуу хуульч Д.Мөнх-Эрдэнэ Гадаад хэргийн дархлагдсан шинэ хуучин сайд нарыг “амлаж” авлаа

Монгол Улсын Гавьяат хуульч, УИХ-ын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн гэж монгол төрийн тулхтай түшээ, Монголын хуулийн салбарын үнэ хүндтэй эрхэм байлаа. Монголын төрд үгүйлэгддэг төрийн зүтгэлтнүүдийн нэг. Хүү нь удам залган хуульчаар ажиллаж байна. Шударга ёсны төлөө түүний отгон хүү Д.Мөнх-Эрдэнэ сайн эцгийн нэрийг хугалахааргүй зүтгэж явааг мэдэх хүмүүс нь мэднэ. Эцгийн өгсөн нэр дээр эцгийнхээ бий болгосон улстөрчийн, хуульчийн үнэт капиталыг авч явна гэдэг амаргүй. Яагаад гэвэл түүний алдаа, оноо бүхэнтэй хамт сайн эцгийнх нь нэр өндөлзөнө. Тэрээр Засгийн газрын Хууль эрх зүйн газрын дарга асан, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Залуу хуульч Д.Мөнх-Эрдэнэ улстөрийн шийдвэр гаргаж МАН-ын дархлагдсан гишүүд мөн Гадаад хэргийн дархлагдсан сайд нар болох Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатарыг амлан Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Batka
4 жилийн өмнө
66.181.161.39
Demjine
Төстэй мэдээ