Дэлхийн аялал зугаалгын төв нь Индонезийн арлууд. Манай баячууд ч Индонезид өвөлжих нь элбэг. Үгүйдээ л өвөлдөө нэг оччихоод ирдэг билээ. Энэ жишгээр УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн Л.Гүндалай зэрэг манай томоохон баячууд, томоохон улстөрчид амрахаар гэргий хүүхдээ дагуулсан ниссэн. Гэтэл хэд хоногийн аялал нь хэдэн сараар үргэлжилж, УИХ-ын сонгуульд ч оролцож чадахгүй өнгөрөх нь бололтой. Тэр тусмаа УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аялж явсан хотод коронавирус бүр их "дэлгэрч", хотоос гарах орох хөдөлгөөнийг чандлан хорьж, хатуу хорионд оржээ. Үгүй бол, тэрбумтны хүү, УИХ-ын гишүүн хүн яаж ийгээд ирж, сонгуульдаа оролцох байсан биз ээ. Юутай ч манайх Индонезид ЭСЯ-аа байгуулж, Элчин сайдаар өдгөө Кубад суугаа хатагтай Ш.Батцэцэг байсан. МАН-ынхан 2016 онд засгийн эрх авангуутаа Индонези дэх Элчин сайдын яамаа татан буулгасан билээ. Одоо Элчин сайдын яамгүй газар экс гишүүн Л.Гүндалай, О.Содбилэг нар хэцүүхэн л яваа сурагтай.