Ардчилсан нам 2012 оны сонгуульд ялалт байгуулахад намд үзэгдээгүй хоёр бүсгүйн ажил хүссэн анкет иржээ. АН-ынхан намд үзэгдээгүй юун хүүхнүүд гараад ирэв гээд халгаагаагүй гэсэн. Уг нь УИХ дахь АН-ын бүлгийн албанд орох, “аягүй” даруухан хүсэлт байжээ. АН-ынхан ойшоосонгүй, гэтэл 2016 онд нөгөө хоёр хоёулаа МАН-д орчихсон “мандаж” яваа гэнэ. Нэг нь “Шүдэнз” Амараагийн эгч. МАН үнэмлэхүй ялж, албан тушаалтнуудаа багтааж шингээхгүй ядарч явахад тэр эмэгтэй БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төвөггүй болсон. МАН-аас томилогдсон анхны БСШУС-ын сайд Ш.Батсуурьтай тэрсэлдсээр байгаад, ЗГХЭГ руу матсаар байгаад огцруулсан гэж байв. Дараа нь Ц.Цогзолмаатай ил цагаан “үзэлцсэн”. Сайхан хүүхний ааш барагдах биш, хамтарч ажиллахад нэлээн халгаатай хүн гэж ярих юм билээ. Нэг удаа ажлаа өгч, буцаж орсон. Найрамдал зусланд “Бо яамныхан” ажиллаж амрахдаа олны өмнө цагаан бензээ тайлж өгсөн, өөрөө санаачлагаар торохгүй тайлсан гэж яамынхан нь ярьж, “бенз” Эрдэнэчимэгээс Б.Баярсайхан “бенз” хочийг нь салгаж авсан.
“Бенз” Баярсайхан хатагтай шинэ оны өмнөхөн албан тушаалаа өглөө. Анх ажлаа өгөхдөө, Сан Франфискод суух Ерөнхий консулаар томилогдохоор намын удирдлагуудтай ярьсан ч АН-ын гишүүн мөн л Боловсролын дэд сайд асан Б.Ургамалцэцэгт алдсан. Ерөнхийлөгч, Түүний ахлах зөвлөх Н.Алтанхуяг хоёрыг Б.Баярсайханыг “сойсон” боссууд ялж чадаагүй биз. Одоо УИХ-д орох санаатай өөрийнхөө сайн талыг хувийн хуудастаа бичиж, МCS-д ажилласан, “Ийгль”-д байхдаа их мөнгө олж байсан гэх нь холгүй сууна. Сүүлийн үеийн хүүхнүүд нүүр амаа сүрхий засварлах болж. Нүүр амаа ч, авахуулсан зургаа ч... АН-аас нэр дэвших А.Адъяасүрэн гэж айхтар будсан, нэлээн "засвар"-тай байрын эмэгтэй байна. Б.Баярсайхан ч мөн "засвар"-тай гэх юм. Гэхдээ А.Адъяасүрэнгийн дэргэд аргагүй сайхан бүсгүй л дээ. Юутай ч ийм хоёр эмэгтэй МАН, АН-аас нэр дэвшинэ гэж биеэ бэлдэж байна.
МАН-ын миссээр сүүлийн үед тодроод байгаа, цагаан бензээ тайлж “шидсэнээс” хойш секси гэж эрчүүдийн анхаарлыг татах болсон Б.Баярсайханы анхны нөхөр сагсчин Отгонбаяр. Одоо Отгонбаяр төрийн албан хаагч болсон. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Б.Баярсайханы анхны нөхөр, хүүгийнх нь эцэг Б.Отгонбаяр Б.Баярсайханаас дуулиантай салж, Монголын мисс Б.Бүрэнжаргалтай гэрлэсэн билээ. Б.Баярсайхан ч дуугүй суугаагүй, мисс Бүрэнжаргал, сагсчин Отгонбаяр хоёр хамтдаа тэврэлдэн сонинд ярилцлага өгч, тэдний гэр бүлийн амьдрал хэвлэлийн хуудаснаа гарч байв. Одоо бол Б.Баярсайхан сайн ээж, сайн эмээ болсон. Гэрээ зассан, Төрийн нарийн бичгээр ажиллаж үзсэн Б.Баярсайхан төрийн түшээ болохоор тэмүүлж яваа гэж яригдаж байна.
