alim.mn | 2024.12.23
Оюутолгойгоос 10 тэрбумын тендер авсан Д.Дамба-Очир УИХ-ын "нууц" дүгнэлтийг хулгайлж өгчээ

Өнгөрсөн жилийн бараг өдийд 2019.05.07-ны өдөр. Оюутолгой компанид шалгалт хийсэн ажлын хэсгийн ДҮГНЭЛТ-ийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байлаа. Гэтэл бараг “нууц”-ын зэрэглэлтэй уг дүгнэлт аль хэдийн Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинто компаний гарт очоод зогсохгүй тэд дүгнэлтийн заалт нэг бүрт хариу ТАЙЛБАР биччихсэн гишүүдэд тараасан нь гишүүдийг “шок”-д оруулсан. Оюутолгойн дүгнэлтийг их хурлаар хэлэлцэх ажил үндсэндээ "даший шог " болсон.
Дүгнэлтийг хэн Рио Тинто-д аваачиж өгснийг эрж сурсны эцэст УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир аваачиж өгсөн байж билээ.
Түүнд тухайн дүгнэлтийг Рио Тинто-д аваачиж өгөх ШАЛТГААН байжээ.
Д.Дамба-Очир 2011-2012 онд Оюутолгойгоос 4 сая ам доллар буюу 10 ТЭРБУМ орчим төгрөгтэй тэнцэх үнийн дүнтэй тендэр авч байжээ.Оюутолгой төслийн талбайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг хийж гүйцэтгэхэд дотоодын 4 компани оролцсны нэг нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувийн “Очир төв” компани юм. Тус компани уг ажлыг Монгол улсад баригдаж байгаа ижил төрлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлаас 2 дахин ИЛҮҮ өртгөөр хийж гүйцэтгэжээ. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК”-ны тооцооллоор 2012 онд Монгол улсад 1 км цахилгаан дамжуулах агаарын 220кВт шугам угсралтын ажлын жишиг үнэ 180-220 сая төгрөгийн өртөгтэй байсан ч “Очир төв” ХХК үүнээс 2 дахин илүү үнээр уг ажлыг гүйцэтгэжээ.
Хувийн компанидаа ийм өндөр үнэтэй ТЕНДЭР авсныхаа хариуд Рио Тинто-д УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хулгайлан аваачиж өгсөн гэж би хардаж байна..Их хуралд яг түүн шиг гадныханы гар хөл болсон,тэднээс санхүүждэг гишүүд олон бий. Тэд хэзээ ч Монголын ард түмний төлөө шийдвэр гаргадаггүй. Сонгуулийг нь санхүүжүүлж, эрх тушаалд хүргэсэн эзэддээ үйлчилдэг. Ард түмэн харин сонгуулиар мөнгийг гол шалгуур болгодог. Энэ мөнгөгүй юм чинь очоод идэж уугаад цадахгүй. Харин тэр мөнгөтэй юм чинь ууж идэхгүй гэх жишээний. Тиймээс эх орончид их хуралд сонгогдох боломж бараг байхгүй. Сонгуулиар баруун солгойгүй цацагсад ердөө л ХУЛГАЙЧ нар байдаг.
Мөнгөтэй хүн л УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн энэ гажиг бодлоосоо салахгүй бол тэд улс орноо ийм байдлаар тонон дээрэмдсээр байна. Энэ нөхөр бас л дэвших байх даа!!
Төрөөс хулгайч нарыг зайлуулаагүй цагт Монгол улс хөгжихгүй ээ.
Сэтгүүлч Б.Отгон 2


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ