alim.mn | 2025.01.12
37 оюутны шинжилгээ эерэг гарч, Монголд 98 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. ОХУ-ын ирсэн  346 оюутнууд ирснээс өглөөний байдлаар 18 оюутнаас коронавирус илэрсэн байсан бол дөнгөж саяын шинжилгээний хариугаар  37  оюутны шинжилгээний хариу нь эерэг буюу коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-ОХУ-аас ирсэн оюутнуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая 37 оюутны шинжилгээний хариу эерэг буюу халдвартай нь тогтоогдсон. Нийт 55 оюутан коронавирусийн халдвартай нь тогтоогдсон байна. ХӨСҮТ-д одоогийн байдлаар 83 халдвартай иргэнийг эмчилж байна. Бидний хувьд 250 ор бэлтгэсэн бөгөөд дараагийн онгоцоор ирэх сэжигтэй тохиолдлуудаас татаж авч, хяналтад авна.  Цаашид ч голомттой бүсээс иргэдээ авахаас өөр арга байхгүй. Гаднаас ирсэн хүмүүсийн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 98 болж, 15 хүн эдгэрчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu