alim.mn | 2024.12.23
З.Энхболд залуусын тойргийг булаахдаа хүрэв үү?

УИХ-ын сонгууль дөхөх тусам элдэв асуудал гарах нь. Эрдэнэтээс эрт "жийгдсэн" Д.Дамба-Очир Дундговь аймгийг онилж, жил гаруй очиж ажилласан. Гэтэл дээрээс Сү.Батболд гэнэт дайран орж ирж, дундговийнхон ч, аймгийн намын хорооны гишүүд ч хөл алдаж байна. Ерөнхийлөгчийг сонгогдсоны маргаашнаас төө зайгүй тулж ажиллаж, "Тэргүүн хатагтай", "Ордны их тайган", "Исмэл тайж" гэж хамаг муу хочийг зүүсэн З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх шахуу ажиллаж байгаа. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор нэг залуугийн тойргийг булаалаа гэж залуус эмзэглэж байна. Учир нь З.Энхболд хэвлэлийнхээ албаны дарга байсан Д.Энхтуяаг дагуулаад Дархан-Уул аймагт нэр дэвшинэ гэсэн. Одоо Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон сурагтай. Ингэхдээ "Хонхны дуу" С.Цогтсайхан агсны дүү Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгатын оронд очиж нэр дэвшинэ гэсэн бор ш̆увуу нисэж байна.Тэр байтугай М.Тулгатыг намаасаа хасах сураг байна. БЗД-ийн 22 дугаар тойрогт З.Энхболд, Т.Батцогт нарыг дэвших саналыг дүүргийн нам нь шийдвэрлэж явуулсан юм байх. 2012-2020 оны хооронд М.Тулгат нь Баянзүрх дүүргийн төлөөлөгч мөн тус дүүргээс сонгогдсон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, ардчиллын үнэт зүйлийг тээж явдаг, хүмүүс ам сайтай байдаг залуу.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ