alim.mn | 2024.12.23
Ё.Отгонбаярт хятадын 50 мянган долларыг дамжуулснаа зөвшөөрсөн "Блүүмберг"-ийн Долгион нэр дэвших нь

МҮОНТ-ийн хөтлөгчөөс гараагаа эхэлсэн Блүүмберг телевизийн захирал Э.Долгион Ардчилсан намаас нэр дэвшихээр болжээ. МҮОНТ-ийн хөтлөгч Г.Чоглоонамжил, Ц.Пүрэвхүү, Г.Уянга тэргүүтэй олон сэтгүүлч нэр дэвшихээр болсон жагсаалтыг үргэлжлүүллээ. Тэрчлэн Э.Долгион хадам аав, улсын гарьд Ц.Цэрэнпунцагтаа хамт УИХ-д нэр дэвших нь. Э.Долгион эхнэр хүүхдээсээ салж, шинэхэн эхнэр Ц.Пүрэвжаргал нь нижгэр хурим хийгээд гурван жил ч бололгүй нөхрөөсөө салж, хоёр хүүхдээ тэвэрсээр Э.Долгионыг тэрбумын хаусандаа угтан авсан гэдэг. Жирийн сэтгүүлч Э.Долгион анх Ё.Отгонбаярыг дагасаар улс төр, төрийн албанд хөл тавьсан. Дараа нь Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай дотносон "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан нөхдийн фракцид орсон гэдэг. Блүүмберг, Засгийн газрын мэдээ сонинг удирдаж байсан. Хажуугаар нь Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын зөвлөх гэхчлэн АН, МАН гэлтгүй хамтарч чаддаг нэгэн.

Мөн 2013 онд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг шалгасан.  Ё.Отгонбаярыг сайд байх үед Боловсролын газрын даргаар ажиллаж байсан Э.Долгион байцаагдаж байсан юм. Тэр үед Э.Долгион “Haier” компанийн төлөөлөгчийн өгсөн 50 мянган ам.доллар бүхий дугтуйг сайддаа дамжуулснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь “Багш нарыг зөөврийн компютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Хятад улсын нэр бүхий компаниуд тендертэй холбоотой юм байна. Тендерт “Haier” компани бус “ZTE” компани шалгарсан нь дугтуйд мөнгө хийж дамжуулах шалтаг болсон байдаг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ