alim.mn | 2024.12.23
Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн байшин шатлаа

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрж өссөн байшинд гал гарч, нийслэлийн Онцгой байдлын гал унтраах  аврагчид очиж ажиллажээ. Өчигдөр 20 цагийн орчим гал гарч,  21.00 цагийн үед дуудлагаар очсон баг галыг бүрэн унтрааж дууссан аж. Ерөнхийлөгч Х.Баттулга Их хурлын гишүүн болоогүй, ид бизнес эрхэлж байх үед ээ буюу 2000 онд Яармагт өссөн хашаандаа хоёр давхар хаус бариулсан. Энэ байранд аав Халтмаа, ээж Ц.Должинсүрэн нь амьдардаг. Ач нар, үр хүүхдүүд нь байнга ирэн очин байдаг болохоор хөл хөдөлгөөнтэй байдаг гэсэн. Аав нь таалал төгссөнөөр ээж Ц.Должинсүрэн нь энэ хашаа байшиндаа амьдардаг. Өнгөрсөн зун хүүхдүүд аав ээжийнхээ амьдарч ирсэн, өсөж төрсөн байшингаа засварлаж, томсгож тохижуулж байгаа тухай мэдээ гарсан. Шинэхэн бариулсан байшинд гал гарсан ч, азаар хүн гэмтэж хохироогүй байна.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ