Улсын гарди Ц.Цэрэнпунцаг 2000 оны үед "Зургаан залуу заан"-ы үе гэж шуугиулж явсан үеийн хүчит бөх. Америкт суралцахаар яваагүй, ах Ц.Бэгзсүрэн нь эмгэнэлт хэрэг согтуудаа үйлдээгүй бол Улсын Аварга цол авчихсан байх ёстой бөх гэж бөх сонирхогчид харамсдаг. Америкт суралцахаар явсан бөх Ц.Цэрэнпунцагийг тэр үед "Хамгийн өндөр боловсролтой бөх" гэж тодотгодог байлаа. Мөн хамгийн том групп үүсгэсэн байгуулсан, хамгийн баян бөх гэлцдэг. Ц.Цэрэнпунцаг гардийг нэр дэвшинэ гэж эртнээс яригдсан. Хутагтын нутгийн Ц.Цэрэнпунцаг гарди 2016 онд нэр дэвшихээр болсон ч номын багш нь "Хүлээ, 2020 онд нэр дэвш" гэж айлдсан юм гэнэ лээ гэж завханчууд ам дамжин ярьдаг. Хүлээсэн 2020 он болж, Ц.Цэрэнпунцаг гарди МАН-аас нэр дэвших мандатаа авлаа. Шинэхэн улстөрч Ц.Цэрэнпунцагийн гардийн шинэ дүр төрх нэг ийм.