Гаалийн байгууллагаар овоглодог Ш.Адьшаа 2012 онд бие даан Ховдоос нэр дэвшсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн билээ. Нутагтаа нэр дэвшихээр удаан ажиллаж байгаа Ш.Адьшаа олон суманд ялалт байгуулсан ч торгуудууд олноороо суурьшсан суманд ялагдсанаар унасан гэх юм билээ. Торгуудын төлөөлөл О.Батнасаныг торгууд түмнээс төрсөн "Номин"-гийн Шагдарсүрэн, Ш.Баярсайхан, "Таван богд" группын Баатарсайхан зэрэг томчууд мөнгөөр ч, хүн хүчээр ч дэмжиж байгаад гаргаад ирсэн гэдэг. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаа торгууд ястнаас санал авч чадвал УИХ-д гараад ирэх магадлалтай гэдэг. Ш.Адьшаа гурав дахиа АН-аас нэр дэвшихээ зарлаж, "УИХ-ын 2020 оны сонгуульд төрсөн нутаг Ховд аймагтаа нэр дэвших эрхээ авлаа. Ширнэнбаньдын Адьшаа надтай хамт хоёр удаа ялагдал хүлээсэн, намайг чин сэтгэлээсээ дэмждэг нутгийн олныхоо өмнө “шантарч, мохохгүй эрэмгий явж, зорьсондоо тууштай байх ” үлгэр дуурайл болохоор дахин нэр дэвшиж байна. Энэ удаад та бүхэнтэйгээ энэ цагийн Монголын түүхийг бүтээх боломж олдоно гэдэгт итгэл дүүрэн байна" гэжээ.