Гандөшийн Батзаяа 2019 оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогдон БНХАУ-ын Бээжин хотод урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Өнөөдөр 28 настай залуу бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Г.Батзаяа "Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок" гэж Batzaya zaya хуудсандаа бичсэн байна.
Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн. Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм. Монголчуудын "амьдруулсан" мөрөөдөл дүүрэн залуу ийнхүү эдгэрч ихийг хийж бүтээх хүслээр жигүүрлэн байна.
Г.Батзаяагийн ээж "Хүү маань өнөөдөр эмнэлгээс гарч байна. Ингээд 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эмээ уугаад л байх нь. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгийн зон олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд Дорноговь аймгийн удирдлагууд, хүүгийн ажлын хамт олон, найз нөхдөд, миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа. Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү.Та бүхний тус дэмээр хүү маань бослоо, баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.