alim.mn | 2024.12.22
Л.Батжав МАН-д элсэн, Хэнтийд нэр дэвших мөрөөдлөө орхилоо

Анх 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсоны маргааш өмгөөлөгч, хуульч Л.Батжав Хэнтийн нөхөн сонгуульд бэлдсэн. Өвөл зунгүй, хавар намаргүй амралтын өдрөөр Хэнтий аймагт очиж, завсраар "Танайд хоноё" тэргүүтэй телевизийн нэвтрүүлэгт ээлж дараалан орсон. Хэнтийн сонгогчидтой толгой дараалан уулзсан ганц хүн гэхэд болно. Гэтэл "үхрийн сүүлэн дээр хутга..." гэдэг болж, гурван жил Хэнтий аймагт нэр дэвшихээр бэлдсэн хуульч Л.Батжав хүсэл мөрөөдлөө орхиж, Чингис хааныхаа ажил амьдралаа эхэлсэн нутагт нэр дэвшихээ болив бололтой. Учир нь тэрээр МАН-д элслээ. Мандат гуравхан болохоор Л.Батжав маань энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцож чадахгүй. Тэрбээр " Өглөөний мэнд!
Хүн амьдралдаа хэдхэн чухал сонголт хийдэг гэж би ойлгодог. Тухайлбал мэргэжлээ сонгох, эхнэр, нөхрөө сонгох, улс төрийн намаа сонгох гэх мэт. Миний хувьд энэ цаг мөчид улс төрийн сонголтоо хийж, 99 жилийн түүхтэй, Монгол Улсын ууган улс төрийн хүчин Монгол ардын намд элслээ. Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлого, Хэнтий нутагт хийж буй их бүтээн байгуулалтуудыг цаашид үргэлжлүүлэхийн тул Монгол Ардын намаас сонгогдсон хамт олныг багаар нь дэмжих нь Хэнтий нутгаа хөгжүүлэх, цаашилбал улс орноо хөгжүүлэхэд хамтарч ажиллах хамгийн зөв сонголт гэж үзлээ. Миний хувьд УИХ-д нэр дэвшихээр боловсруулсан мөрийн хөтөлбөр, бодож, зорьж байсан зүйлээ хийх хүсэл тэмүүлэл минь улам өргөжиж, хэрэгжих бодит боломж нээгдэж байна гэж та бүхэн минь ойлгоорой. Иймд намайг дэмждэг ах, дүү, найз нөхөд, нутгийн түмэн минь миний сонголтыг хүндэтгэж, дэмжинэ гэдэгт итгэж байна" гэж мэндчиллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ