alim.mn | 2024.12.22
Эрдэнэтийн Засаг дарга Д.Батлут 139 байр “тарааж”, Богдын хишгийг бут цохилоо

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг анх томилогдоход “Дургүй хүнээ шууд шанаадсан сүрхий хүн дээ” гэж байсан. Энэ цагаас хойш Эрдэнэтийн “Засаг ноён”-той холбоотой шуугиан үе үе дэгддэг. Энэ удаа Д.Батлут дарга нэг дор 139 байр тараажээ. Дээр үед Богд хаан боорцог тарааж явснаас нэг дор 139 байр тарааж явсан “хишигтэн” өдийг хүртэл гарсангүй. Энэ үйлдэл нь улсад 8.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэлцэж байна. Эрх мэдэлдээ дулдуйдсан Д.Батлут  орон нутгийн өмчийн 139 ширхэг байрыг өөрийн ойр тойрны хүрээлэл, намын нөхөд, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ар гэрт тараан олгожээ. 

Тухайлбал:

1.Д.Батлут нь өөрийн нэр дээр байр авахаас гадна хамаарал бүхий ах дүү, эхнэр, хадам, бэр гэх мэт ойр тойрныхоо олон хүний нэр дээр 138 ширхэг байр авсан,

  1. Засаг даргын орлогч С.Батжаргал өөрийн төрсөн ах болох С.Батдорж (Бизнесмэн, Үл хөдлөх гэрчилгээний дугаар Ү-2101021679, Авсан байр 1-21-61 тоот)-ийн нэрээр, 

3.ЗДТГ-ын хэвлэлийн албаны дарга Б.Оюун-Эрдэнэ  (Y-2101022242, авсан байр 1-21-75 тooт өөрийн нэр дээр) 

  1. Хэвлэлийн албаны дарга Б.Оюун-Эрдэнийн төрсөн эгч, Б.Эрдэнэсувд (Y-2101022681, авсан байр 1-21-73 тooт), -ын нэрээр дахин нэг байр
  2. Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан Д.Мөнхболд (Даргаар ажиллаж байхдаа авсан байрны дугаар Y-2101003490, авсан байр 3-3-60 TooT),
  3. ЗДТГ-т Нийгмийн бодлогын мэргэжилтэн Х.Мөнхтуул (Y-2101022100, авсан байр 1-21-76 тooт),
  4. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, орон нутгийн өмчит газрын дарга Х.Оюун-Эрдэнэ (Y-2101021789, авсан байр 3-3-83 тooт),
  5. "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Орхон аймаг дахь дарга Б.Түмэндэмбэрэл (Y-2101021799, авсан байр 1-21-79 тooт),
  6. Мэдээлэл холбоо, сүлжээ ТӨК-ийн захирал Г.Эрдэнэбат нь өөрийн ах Г.Эрдэнэбаяр (Y-2101022573, авсан байр 1-21-69 тooт),
  7. ЗДТГ, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганзориг  (Y-2101022897, авсан байр 1-21-69тоот, Их хаадын цуваа байранд гурван өрөө байр авсан ажээ. Хувьчилж авсан албан тушаалтан, төлөөлөгч, намын нөхөд нь энэ байруудаа 30-60 саяын хооронд заржээ. Эдгээр байруудад өрхийн эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байруудыг хүртэл хувьчлал нэрээр хамаатан садан, намын нөхдөдөө үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн баримт ч байгаа юм. 

Д.БАТЛУТЫН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН, ОЙРЫН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГСӨН 139 БАЙР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

Орхон аймгийн Засаг даргын  бусдад өгсөн байруудыг Эрдэнэт хотын жишиг үнээр бодож үзвэл, хоёр өрөө байр өнөөдрийн ханшаар 60-80 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Тэгэхээр хамгийн багаар түүний үнэ төлбөргүй авсан байрнуудыг тооцоход 139*60 000 000 = 8 тэрбэм 640 сая төгрөг болж байгаа юм. Түүнчлэн байр авсан бүхий л албан тушаалтан бол намын удирдах албаны нөхдүүд байраа 30-60 сая төгрөгийн хооронд зарсан байна. Тухайлбал, Орхон аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Б.Оюун-Эрдэнэ нь "Бадархундага" эмнэлэгт хамгийн өндөр ханш буюу 60 сая төгрөгөөр заржээ гэсэн яриа Эрдэнэтийн овоогоор нэг гарч, нохой нь "хуцах" нь холгүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ