alim.mn | 2024.12.23
Австрийн ерөнхийлөгч хөл хорионы цагийг хэтрүүлэн зоогийн газарт тухалж байгаад баригджээ

Коронавирусийн цар тахлын улмаас Австрид үйлчилгээний байгууллагууд үдшийн 23 цаг хүртэл ажиллах ёстой. Нийслэл Вена хотын "Sole" гэдэг итали зоогийн газар цаг хэтрүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэл цагдаад иржээ. Тус зоогийн газарт шөнийн 00 цаг 20 минутад очиход цөөнгүй үйлчлүүлэгчтэйгээр ажиллаж байсан агаад үйлчлүүлэгчдийн нэг нь улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен байжээ. Тэрээр эхнэрийн хамт зоогийн газарт тухалж байсан аж.

Тусгаарлалтын дараа эхнэр бие хоёр анх удаа гадагшаа гарч байгаа нь энэ. Бид яриандаа халаад хөөрөөд цагийг хэтрүүлсэн нь үнэн. Энэ миний буруу. Хэрвээ зоогийн газарт торгууль тавибал би төлөхөд бэлэн байна
 

Эх сурвалж : https://www.krone.at/2160177


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ