alim.mn | 2024.10.19
ЭХЭМҮТ-д эмчлүүлэгч хүүхдүүд эмнэлгийн хувцастай боллоо

ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эмчлүүлэгч хүүхдүүд эмнэлэгт хэвтэхдээ өмсөх хувцастай болжээ. Хавдартай хүүхдийн дархлаа, биеийн эсэргүүцэл сул байдаг учир нян, бактери, вирусийн халдварт өртөх эрсдэлтэй байдаг байна. Тиймээс эмнэлэгт хэвтэх хугацаандаа ариутгасан хувцас өмсөх боломжоор хангаж эмчлүүлэгч хүүхдүүдэд “Ээжий ертөнц” ТББ, “Батзүү” ХХК-иас 80 ширхэг хувцас хандивлажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ