alim.mn | 2025.11.14
Жүжигчин М.Баярбатыг хэн ийм болгов

Фантастик продакшны жүжигчин М.Баярбат жүжигчпээс хамгийн олон краш охидтой. Анх "Хэцүү анги" олон ангит киногоор залууст нүдлэгдэж, түүнээс хойш 10 жилийн дараа "37 дугаар точка" олон ангит киноны Ялалтын дүрээрээ олны анхааралд орсон. Вьетнамд хуримаа хийхэд нь олон охид бүсгүйчүүд харамсаж байгаагаа цахим хуудсаараа илэрхийлж байсан билээ. Анхны эхнэрээсээ туурга тусгаарлахдаа хоёр хүүхдээ өөр дээрээ авч өсгөн, дахин гэрлэхдээ экс хадам ээжээсээ зөвшөөрөл авсан тухай хамаатных нь охин постолсон. Ийм хүнийг охид крашлахаас өөр яалтай. Саяхан нээлтээ хийсэн Монгол, Унгар, Германы хамтарсан  "1242 Gateway to the West" кинонд Бүри ханхүүгийн дүрд тоглож, жүжигчний хувьд байр сууриа бататгав.

Зар сурталчилгаанд эрэлттэй нүүр царай М.Баярбатыг энэ төрхөнд хувиргасан нь охидыг "Манай "бодибилдингийн мистер" Баярбатыг хэн ийм болгов, эрэгтэй ч юм шиг, эмэгтэй ч юм шиг" гэж шоолоход хүргэж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ