alim.mn | 2026.02.08

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
Гишүүд нь 22 тэрбумын хохиролтой гэх “Монкорд”-ын М.Дэлгэрмаад хоёр жилийн хорих ял оноожээ
2019 оноос эхэлсэн “Монкорд” ХЗХ-ны удирдлагын удтал дуншсан хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд эхэлжээ. 2019 оноос эхэлсэн энэ хоршооны дампуурлын хэрэгт 4500 гишүүн нь 22 орчим тэрбумаар хохирсон гэж шуугисан. Тэгвэл гүйцэтгэх захирал асан М.Дэлгэрмаа нь дүрмийн сангийн 900 сая төгрөгнөөс 152 саяыг завшсан, Мал хамгаалах сангаас малын тэжээл оруулж ирэх нэрээр 900 сая төгрөгний зээл хуурч авсан, Б.Дэлгэрмаа, О.Ананд, Л.Золзаяа, М.Рита нартай хуйвалдан дөрвөн гишүүний нэрээр хуурамч зээлийн гэрээ хийсэн гэх хэрэгт яллагдсан. “Монкорд”-ын жинхэнэ эзэн нь солонгос хүн агаад 2008 онд 200 сая төгрөгөөр худалдан авчээ. М.Дэлгэрмаа нь эхлээд нягтлангаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирал болон дэвшсэн байна. Эзэн нь Монголд байдаггүй тул сар бүр орлого, санхүүгийн тайлан балансыг имэйлээр авдаг байжээ. 2010 онд дүрмийн санг 400 сая болгож нэмэгдүүлсэн. Хоёр жилийн дараанаас cap бүрийн тайлан мэдээ цагтаа ирэхээ
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6181
хууль, эрхзүй
Хятад иргэд 600 сая төгрөгнөөс болж нэгнийгээ гуяанд нь заазуурджээ
Сүүлийн үед мөнгөнөөс үүдэлтэй томоохон хэрэг Монголд байдаг хятад иргэдийн дунд гарах болжээ. Жонш олборлодог компанийн захирал Ya.W –гийн барааг W.Qiang нь Хятад руу гаргадаг байжээ. Гэтэл сүүлийн үед нийлүүлсэн жоншны мөнгийг өгөхөө байсан гэнэ. Энэ хооронд Ya.W –гийн компани хүнд байдалд орж үйл ажиллагаагаа явуулахын тулд унадаг машинаа хүртэл ББСБ-ны барьцаанд тавьж зээл авжээ. Харин W.Q элдэв шалтаг тоочиж сүүлдээ хэл амаар доромжлох болжээ. Нийт авлага нь 600 сая төгрөг гэнэ. Нэлээд муудалцсаны эцэст 2022 оны
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5672
хууль, эрхзүй
Түүхийн хүрээлэнгийн туслах ЭША соёлын өв болох 17-р зууны шүншигний мөнгөн аягыг хулгайлж зараад баригджээ
Бүр Урт цагааны алт мөнгөний дарханд зарсан нь хайлуулсанаар 1630 оны үед бүтээгдсэн байх магадлалтай түүх соёлын үнэт биет өв ийнхүү дахин сэргэхгүйгээр устжээ. Уг шүншигний мөнгөн аягыг 2018 онд Дорноговь аймгийн Их хэт суманд явуулсан археологийн малтлага судалгааны ажлаар илрүүлж шинжээчид 45,6 сая төгрөгөөр үнэлжээ. Харин туслах ЭША С.О нь ердөө 228-хан мянган төгрөгөөр заржээ. Худалдаж авсан алт мөнгөний дархан нь “...2022 оны 4-р сарын 4-ны өдөр 19 цагийн үед манай нөгөө өрөөний дархан 30 орчим насны намхан биетэй шар царайтай залуу дагуулаад ирсэн. Тэр залуу 15 см орчим диаметртэй цэвэр мөнгөн аяга зарна
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4479
хууль, эрхзүй
Монголын харьяат хүү нь Хятадын харьяат аавыгаа зээлсэн мөнгөнөөс хүү бодлоо хэмээн халуун пийшэн дээр өгзөгөөр нь суулгажээ
Монгол Улсын иргэн, 41 настай, .... компанийн захирал Жао овгийн Ч.Р нь Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын .... тоотод байх өөрийн аав болох БНХАУ-ын иргэн Ж.З-гийн гэрт түүнтэй мөнгө хүүтэй зээллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний гарыг мушгиж пийшин дээр дарж гарыг нь цохиулсны улмаас Ж.З-гийн биед баруун шууны доод 2/1 хэсэг, сарвууны дээд хэсгийн зөөлөн эдийн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6528
хууль, эрхзүй
Халамцуу багш эмэгтэй сурагчийнхаа эцэгтэй орцонд тэврэлдээд эхнэрт нь зодуулжээ
Ийм нэгэн сургамжтай бас хөгжилтэй хэрэг гарчээ. Тодорхой шалтгааны улмаас сургуулийг нь хэлэх боломжгүй юм. 38 настай эмэгтэй О.А нь Сонгинохайрхан дүүргийн ...-р дугаар хороо, Ханын материалын*** дүгээр байр, ... давхарт хардалтын улмаас хохирогч Н.М-ийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхи, доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд сорви гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч нь шүүгдэгчийн хүүгийн анги
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8283
хууль, эрхзүй
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2023 оны үр дүн нь гараагүй ажлаа сурталчилахад 39 сая төгрөг урьдчилан зарцуулжээ
Ажил хийхээсээ илүүтэйгээр сурталчилгаанд анхаардаг нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аж. Тэрээр он гараад нэгхэн улирал өнгөрч байхад хийсэн ажлаа сурталчлуулж мэдээлүүлэхэд аль хэдийн 39 сая төгрөг гаргаад зарцуулаад эхэлжээ. Захирамжинд дурдсан “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн 2023 онд хэрэгжүүлэх ажлын үр дүн хагас жилээс нааш гарахгүй тул ёстой “төрөөгүй хүүхдэд төмөр
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6379
хууль, эрхзүй
Жирэмсэн бүсгүй хүүхэд олсоны баяраа тэмдэглэж архидаад найз залуугаа хардаж зоджээ
Ийм нэгэн сургамжтай хэрэг гарчээ. Хохирогч залуу У.Б “... би хамтран амьдрагч Л-тай Цамбагарав дээр эхо оношилгооны газарт очиж харуулахад дөрвөн сартай жирэмсэн байна гэсэн. Тэгээд бид хоёр найз болох Гэрэлээ, Улсболд нартай уулзаж хүүхэдтэй болсны баярыг тэмдэглэхээр СХД-ийн .... -р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ред Рок зочид буудлын 101 тоот өрөөнд орж хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байсан. Миний хамтран амьдрагч О.Л нь намайг өөрийн найз Г
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5083
хууль, эрхзүй
“Гэгээн анир” сауныг түрээслэсэн эмэгтэйчүүд биеэ үнэлэх газар болгон хувиргаад баригджээ
Энэ сайхан нэртэй газрыг 37 настай Н.Т, Ц.Б гэдэг хоёр эмэгтэй түрээслэн биеэ үнэлэх газар болгон хувиргаад баригджээ. “Иллэг” хийлгэж байгаад баригдсан үйлчүүлэгч “... хаалгыг нь тогшсон шууд онгойлгосон, хоёр эмэгтэй байсан, 80-150 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээг санал болгосон, үүнд хөөстэй угаалга, гулгаа массаж, нэг удаа бэлгийн харилцаанд
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7189
хууль, эрхзүй
Боловсролын ерөнхий газрын түшмэл “Мега Титан” компаниас авсан хахуулийн 13 сая төгрөгийг дамжуулахдаа наймыг нь “унагажээ”
Сүүлийн үед хахууль зуучлагсад дундаас нь унагах нь ихэссэнд хахууль өгөгчид болон авагчид “гомдолтой” байна. Өнгөрсөн онын хавар нийслэлийн Замын хөгжлийн газраас зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай 830 метр автозам тавих 1,4 тэрбумын өртөгтэй тендерт “Мега Титан” компани оролцохоор болжээ. Гэхдээ техник хэрэгсэлийн тооны хувьд шаардлага хангахгүй байжээ. Ингээд компанийн инженер Б.Мишигдорж сайн найз болох Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Одхүү “...манай компанийг сонгон шалгаруулахгүй унагах гээд байна, чи үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байгаа Ариунаад манай компанийг дэмжээд өг гэж хэл, өгөх юмыг нь өгнө” гэжээ. Ариунаа нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны зам, замын байгууламж хариуцсан яг хэрэгтэй хүн нь байжээ. Өгөх юм гэдэг нь 13 сая төгрөг байсан. Ингээд Д.Одхүү замын
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5710
хууль, эрхзүй
Дүүргийн дарга Н.Алтаншагай “шат” ахиж Японд болсон хотын дарга нарын хуралд оролцжээ
Өнгөрсөн сард Японы нийслэл Токиод “Тогтвортой хөгжлийн төлөөх хотуудын хамтын ажиллагааны GNETS” хотын дарга нарын хурал бараг 10 хоног болж өнгөрчээ. Хуралд зөвхөн хотын дарга оролцоно гэдэг нь нэрнээс нь л тодорхой. Гэтэл манайхаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэмээх шав хийсэн залуу очжээ. Хотын дарга гээд байхад дүүргийн дарга ирсэнд зэрэг зиндааг айхтар барьдаг япончууд гайхсан биз. Гэхдээ манай төрийнхөн гадныханы амыг ангайлгаж дуусах биш. Дүүргийн Засаг даргын зиндаа ахисан “айлчлал”-д 6,8 сая төгрөг зарлагаджээ. Болсон явдал нь нийслэл хотын гадаад харилцаа эмх замбараагаа алдаж
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4405
хууль, эрхзүй
370 саяын буцалтгүй тусламж авсан Баянголын ИТХ-ын төлөөлөгчид нэгхэн сарын дотор 75 сая төгрөгөөр “чадавхжижээ”
Онын өмнөхөн Б.Сэмжидмаа дарга “өвлийн өвгөн” болон хувирч ИТХ-ын 41 төлөөлөгчиддөө 370 сая төгрөгийн буцалтгүй “тусламж бэлэглэсэн” нь нэг хүнд есөн сая төгрөг оногдсон. Тэгвэл энэ дүүргийн төлөөлөгчид буцалтгүй тусламж авч ханадаггүй шигээ “чадавхжиж” дуусдаггүй аж. Сонгуульт хугацаа нь дуусах дөхөж байхад аанай л төсвийн мөнгөөр чадавхжисаар явна. Энэ уламжлал он гараад ахин үргэлжилсэн байна. 2-р сарын 9-нд зургаан төлөөлөгчийг санхүүгийн боловсролоор чадавхжуулахад 18 сая төгрөгийг “хийсгэжээ”. 14-нд нь Д.Дэлгэрбат, М.Алтанцэцэг нарын есөн төлөөлөгчид хүнд хэлэхэд ичмээр “Гэр бүлийн боловсрол” олгоход 24 сая төгрөг “цацагджээ”. “Биеэ засаад гэрээ зас ...” гэдэг ч биеэ засах
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5240
хууль, эрхзүй
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягийн ажилд авах тушаалыг хуурамчаар үйлдээд 9,5 сая төгрөгөөр “заржээ”
35 настай Д.О гэдэг залуу өөрийгөө ТЕГ-ын 7-р тасгийн дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны гишүүн гэж танилцуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягийн ажилд авах хоёр ч тушаалыг хуурамчаар үйлдээд 9,5 сая төгрөгөөр бараг л “зарах” шахаад баригджээ. Тэрээр зуучлагч найзуудаараа дамжуулан хэд хэдэн хүнд “Эрдэнэс Тавантолгой”-д хоёр хүнийг ажилд оруулах квоттойгоо ярьжээ. Ажилд орох “үнэ” 40 сая төгрөг агаад тушаал гардаж авахдаа талыг нь, ажилд орсоны дараа үлдэгдлийг нь авна гэсэн аж. Албан тушаал нь хангамжийн менежер тул ийм үнэ хүрнэ гэнэ. Энэ тоо буусаар 25 сая болж нэгэн эмэгтэй орохоор болжээ. “ТЕГ-ын 7-р тасгийн дарга” мөнгө өгөх хүмүүсийг ажилд оруулахаар үнэхээр хөөцөлдсөн боловч бүтсэнгүй. Ингээд интернэт рүү орж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6131