alim.mn | 2026.03.25

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
“Үнэнч” мусульман Ш.Арстан, Х.Ханат хоёр казак иргэдийн шарилыг нүүлгэх ажлаас 30-250 сая төгрөг халаасалсан ХЭРГЭЭС ...
Хэрвээ энэ хэргийг монгол хүмүүс хийсэн бол төдийлэн гайхахгүйсэн. Гэтэл ёс заншил шажин шүтлэгдээ үнэнч, өвөг дээдэс тэдний булшинд машид хүндэтгэлтэй хандан тойруулаад бунхан хүртэл босгодог мусульман шажинт казак хүмүүс өөрсдөө хийж шажин нэгтнүүдийнхээ шарилыг зөөх ажлаас том мөнгө хийгээд баригджээ. Энэ хэрэгт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн тээвэр импорт хариуцсан менежер Ш.Арстан, Баян-Өлгий аймгийн “Кенжедара трейд” компанийн захирал Х.Ханат нар холбогдож, төслийн 600 сая төгрөгөөс менежер 220 сая, харин захирал 30 саяыг “халаасалсан” байна. Хэрэг явдал Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь УЦС-ын нуур үүсэх талбайд нь казак иргэдийн он удсан оршуулгын газар байснаас эхэлжээ. Ингээд уг булш бунханыг нүүлгэхээр болж эхлээд нээлттэй тендер зарласан ч оролцох компани гараагүй гэнэ. Буяны цөөнгүй компанитай холбогдоход “казак хүмүүсийн булштай орооцолдохгүй” гэжээ. Дээр нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас заавал мусульман шашны зан үйл, ёс журмын дагуу нүүлгэх албан шаардлага ирсэн. Ингээд
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
2458
хууль, эрхзүй
УБТЗ-ын Дотоод аудитын дарга асан Д.Болдын Хуулийн албаны орлогч дарга Д.Минжмааг ӨШИГЛӨСӨН хэрэгт Х.Хэрлэнгийн нэр “ХАВЧУУЛАГДЖЭЭ”
УБТЗ-ын дарга нарын маргаан зодоонд замын дарга Х.Хэрлэнгийн нэр их багаар хавчуулагдсаар ирсэн. Энэ хэрэгт ч гэсэн “Хэрлэн дарга ажлаас хал гэсэн гэсэн чиглэл өгсөн, Хэрлэнтэйгээ очиж учраа ол” гэж хэлсэн баримт авагджээ. Зодсон буюу түлхэн унагааж өшиглөсөн нь тухайн үеийн УБТЗ-ын Дотоод аудит хяналт шалгалтын газрын дарга Б.Болд, зодуулсан буюу хөлөндөө өшиглүүлсэн нь Хуулийн албаны орлогч дарга М.Минжмаа гэнэ. Хэрэг бүр 2022 оны 3-р сард гарсан ч удтал сунижрсаар зөвхөн өнгөрсөн онд л шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ удаан хугацаанд хоёр дарга огт эвлэрээгүй нь зөрчил ихээхэн хурц байсныг харуулж байна. Орлогч дарга эмэгтэй нь биеийн баруун хэсгээр шалан дээр түлхэгдэн унаж баруун зүүн гуяандаа өшиглүүлсэн гэжээ.
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
7768
хууль, эрхзүй
Цагдаад 2,5 саяын хахууль өгсөн “CU57”-гийн "онцгойн" ах өөрийгөө “МАТААД” арван сарын хорих ял авлаа
Энэ хэрэг өнгөрсөн оны 4-р сарын 23-нд гарчээ. Тухайн үед оройн 11 цагийн үед авто эргүүлд гарч байсан Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Э.Эрхэмбаяр, цагдаа жолооч ахлагч А.Хаш-Эрдэнэ нарыг үүрэг гүйцэтгэж байхад ээлжгүй байсан дэслэгч Н.Мөнхсайхан хувийн машинтайгаа очиж уулзжээ. Тэрээр эргүүлийн машинд мартсан хантаазаа авах гэж очсон нь “гай” дагуулсан байна. Энэ үед нэгэн эмэгтэй ирж “Гэмтлийн эмнэлгийн урд байрлах CU57 манай хүүхдэд согтууруулах ундаа зарсан, хүүхэд уугаад зодооны хэрэгт холбогдчихлоо” гээд төлбөрийн баримтыг нь үзүүлэхэд тэд хамт явжээ. Тэнд очоод үүрэг гүйцэтгэж байсан хоёр нь дотогшоо орж камер шалгахад насанд
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
4151
хууль, эрхзүй
Баянзүрхийн татварын хяналтын тасгийн дарга асан Б.Батсүх түүний “зуучлагч” Н.Хүрэлбаатар нарын 70 сая төгрөгийн хахуулийн гэх ХЭРГЭЭС ...
2020 оны 4-р сард Баянзүрх дүүргийн Татварын хяналтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан, гэрээс нь 60 гаруй сая төгрөг, 10 мянган доллар гарсан гэж шуугисан. Түүнээс хойш зургаан жилийн турш тасгийн экс, түүний “зуучлагч” гэх Н.Хүрэлбаатар нарын 70 гаруй сая төгрөгийн хахуулийн хэрэг шалгагдсаар сунжирсаар байна. Экс даргын хэрэгт “зуучлагч”-аас гадна Баянзүрх дүүргийн татварын байцаагч Ч.Сугар, байцаагч Н.Энхтуяа, байцаагч Б.Буянцэцэг, ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын байцаагч Н.Жаргалцэцэг, тухайн үед Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын цахим систем хариуцсан референт М.Алтанбагана, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн Х.Тайван нарын хэрэг нэмэгджээ. Хувийн
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
2669
хууль, эрхзүй
Улсад 400 кг алт тушаасан "гавьяа"-тай ч 800 саяар хөрөнгө нь НЭМЭГДСЭН гэх О.Баттөмөрийн гэр бүл 245 мянган доллартай байсан гэжээ
Нэр нь хүтэл “хорхой” гозолзуулам “Шижир Алт” компанийн захирлаар ажиллаж, топ модельтой нэр холбогдож явсан О.Баттөмөрийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Э.Анарын найз гэдгээр нь улс төрийн хүрээнд ярьдаг О.Баттөмөр нь 2017 онд уг компанийн захирлаар томилогдож хоёр жил орчим ажилласан. Энэ нь “Монголросцветмет”-ийн Төв аймгийн Заамарт байдаг алтны уурхай юм. Экс захирал ажлаа өгөхөөсөө хоёрхон сарын өмнө буюу 2019 оны 3-р сард 200мкв талбай орон сууц, хоёр авто зогсоолыг 748,7 сая төгрөгөөр худалдаж авсанаа өөрийн ээжийн нэр дээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 800 сая төгрөгөөр нэмэгдсэнийг хууль ёсных болохыг тайлбарлаж чадаагүй гэж яллагдсан. Тэрээр 36 хоног цагдан хоригдож прокуророос дээрхи үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж Төрийн өмчийн бодлого зохиуцуулалтын газар болон “Шижир алт” компанид
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
8505
хууль, эрхзүй
Экологийн цагдаагийн тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэл “эхнэрээсээ нууж хэдэн цаас хийх"-ээр найзынхаа эмээгийн дансаар 61 саяын хахууль авчээ
Экологийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн 1-р тасгийн дарга хошууч Я.Билэгдэмбэрэлийн хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжисөн, мөнгө угаасан гэх хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдсэн. Тасгийн дарга асан нь хахуулийн мөнгө авахдаа мөрдөгчийн хувьд тун ч хянуур хандаж найз Д.Жамсранжавынхаа 80 гарсан эмээгийн дансыг ашиглажээ. Дансаа ашиглуулсан Янжин гуай тасгийн даргыг огт таньдаггүй байсан.
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
23994
хууль, эрхзүй
БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга асан Д.Баярмандах нягтлантайгаа нийлж барьцааны 50 сая воноос 20 саяыг нь халаасалсан ХЭРГЭЭС ...
Солонгос дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга асан Д.Баярмандахын ажлын байран дээрээ ажилдтнуудтайгаа архидсан нь энэ хэргийн дэргэд өчүүхэн зүйл аж. Тус төв Сөул хотын 320 SWB барилгын 6, 9 дүгээр давхрын 185 м.кв байрыг оффисын зориулалттайгаар түрээслэдэг байжээ. Түрээсийг гэрээг дарга Д.Баярмандах нь “Sungwoo F&I Co.,Ltd” компанийн гүйцэтгэх захирал Жон Юн Гю-тай байгуулсан аж. “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний дагуу барьцааны 50 сая вон буюу 124,000,000 төгрөгийг
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
2739
хууль, эрхзүй
Хотын экс орлогч О.Мөнгөншагай 445мкв газрыг нь “БҮТЭЭЖ” өгсөн ч МАН-ын Бага хурлын гишүүн журмын "анд" нь тохирсон байраа бусдад заржээ
“Алдарт” шадар сайд асан С.Амарсайханы хотын дарга байхдаа бүрдүүлсэн удирдлагын багийн гишүүдийн нэг нь Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай байсан. Өмнө нь Сүхбаатар дүүргийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан агаад Сү.Батболдын хүн гэдэг. “Эрүүгийн” намтарын хувьд 2015 онд бусдын биед гэмтэл учруулсан хэргээр яллагдагчаар татагдаж байсан удаатай. Эхний удаад торгох ял аваад өнгөрсөн бол энэ удаад эрүүгийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж сайхан амжилт гаргажээ. Холбогдсон хэргийг нь дурдахад хотын орлогч гуай 2020 оны 4-р сарын 3-нд хуралдсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар иргэн Н.Наранцэцэгийн эзэмшлийн газрыг 445 мкв-аар нэмэгдүүлэхээр Хот байгуулалт хөгжлийн газрын дэд дарга Ч.Бум-Эрдэнээр зөвлөлийн гишүүдэд хууль бусаар нөлөөлүүлж газар эзэмшигчид давуу байдал бий болгохын тулд дэд даргатай санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэргийн хамтгагчаар оролцсон гэж яллагдсан. Энэ нэмэгдэл газрыг авахын тулд МУИС-ийн 6-р байр буюу Газар зүй
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
2313
хууль, эрхзүй
408136 ширхэг буюу нэг бүр нь 44000 төгрөгийн үнэ бүхий нийт 17-18 тэрбум төгрөгийн Онцгой албан татварын тэмдэгтүүдийг хилээр нэвтрүүлэхийг завдав
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын “АЗШНЦ-1” дэх гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд зорчин явж байсан Монгол Улсын иргэн А.Г Эрээн-Улаанбаатар чиглэлийн
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
1863
хууль, эрхзүй
“Эрдэнэс Тавантолгой”-н хэлтсийн экс дарга Г.Адьяа компанийн НУУЦ мэдээлэл гаргаж өгөөд 69 сая төгрөгийн хахууль авчээ
Увс нутгийн энэ шижигнэсэн залуугийн ажил албан тушаалын түүхэн “замнал”-ыг дурдахад эхлээд “ЭТТ”-н тээвэр зохион байгуулалт, маркетингийн ахлах мэргэжилтнээр, дараа нь 2022 онд Борлуулалт маркетингийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдож суга дэвшсэн. Суга дэвшихдээ мөнгө олох боломж бүрийг гярхай олж харан бүрэн дүүрэн ажиглаж иржээ. Бүр менежер байхдаа буюу 2009 онд нүүрс тээвэрлэлтийн “Хайрхан“ компанийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Баярт “ЭТТ”-оос нүүрс худалдаж авдаг хятад компаниудын мэдээллийг олж өгөөд хариуд нь тонн тутмаас хоёр юаны хахуулийг жилийн турш авчээ. Хахуулийн мөнгөө эхнэрийнхээ төрсөн дүү П.Эрдэнэхүүгийн дансаар авсан байна.
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
9366
хууль, эрхзүй
“Гэрэгэ Пос”-ын гүйцэтгэх захирал ТУЗ-ийн даргаа “хөнгөхөн” хуураад 30 сая төгрөг “шомбодсон” ХЭРГЭЭС ...
Өнгөрсөн оны эхээр энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэргэлэн нь дэндсэн Д.Отгонбаатар гэдэг залуу гэнэхэн нь дэндсэн ТУЗ-ийн дарга Н.Э-гээ “хөөрхөн” хуурч 30 сая төгрөгийг нь хөнгөхөн салгасан гэх хэрэг гарсан. Сэргэлэн гүйцэтгэх захирал ажлаа авангуутаа оны эхэнд олгодог жилийн нийт орлогоос тооцдог урамшууллаа урьдчилж авахаар нэхжээ.
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
3944
хууль, эрхзүй
“PC Mall”-ын касс эмэгтэй “сугалаанд алдсан тул сугалаагаар л олж авна” хэмээн орлогын 76 сая төгрөгийг сугалаанд алджээ
“PC Mall” их дэлгүүрийн Сүхбаатар аймгийн салбарын менежер/касс ажилтай эмэгтэй Н.Сэ ... нь нэг жилийн дотор буюу 2023 оны 3-р сараас 2024 оны 4-р сарын хооронд итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулсны мөнгийг хувьдаа захиран зарцуулж завшсаны улмаас нийт 137,640,660 төгрөгийг хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Тэрээр менежер болсон кассыг давхар хийдгийн хувьд салбараа ахалдаг байсан гэнэ. Ахалдагийн хувьд зарагдсан барааны төлбөр тооцоог авч төв салбарт тушаах, зарагдсан барааны мэдээг төв салбарт явуулдаг. Байгууллага, компанийн мөнгө завшигчид ихэвчилэн цахим мөрийтэй тоглоомд донтсон байдаг бол Н.Сэ ... нь сугалаанд бүрэн орсон нэгэн байжээ. Тэрээр ийн мэдүүлжээ.
2 сарын өмнө
0 сэтгэгдэл
4143