alim.mn | 2024.10.19

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
Алтны уурхайн эзэн хатагтай 2,6 кг алтаа алтны ченж эмэгтэйд 428,3 сая төгрөгөөр зарах гээд залилуулсан ХЭРГЭЭС ...
Алтны наймаа хийдэг эмэгтэй С.С нь хохирогчийн 2,6 кг алтыг 428.318.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, алтыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлж “үлдэгдэл мөнгийг нэг цагийн дараа шилжүүлье” гэж хуурч улмаар 100.007.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Хохирогч П.Гүндэгмаа нь алтны уурхайгаас гадна шатахууны наймаа хийдэг бизнесмэн эмэгтэй гэнэ. Тэрээр Сэлэнгийн Бугант суманд байдаг “Капитал авто сервис” компанид шатахуун нийлүүлээд төлбөрт нь байгалийн
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
5741
хууль, эрхзүй
Ахлах бүртгэгч Ж.Нямдорж, байцаагч Д.Чинтулга нар хахуулийн 10 сая төгрөгөө хэрхэн хувааж авсан бэ ...
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч асан Ж.Нямдорж, Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хахууль өгөгч Г.Цацралын үл хөдлөх хөрөнгийн хэмжээг өөрчилж бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2022 оны 8-р сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 40 дүгээр байрны 2 тоот 26м2 талбайтай орон сууцны бүртгэлийг 124.45 м2 талбайтай үйлчилгээний зориулалттайгаар хэмжээг өөрчлөн бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахын тулд хахууль өгөгчидөөс 10,000,000 төгрөгийг хахуульд авч, хахууль авах
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
2802
хууль, эрхзүй
Алтангадасын 282 мянга дээр ”таныг манай хамаатан гэж даргадаа хэлээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах боллоо” гээд нэмж 300 мянгыг залилжээ
Өнгөрсөн жил Засагт хан аймгийн 100 жилийн ойг завханчууд тэмдэглэсэн. Энэ үед багш мэргэжилтэй П.Хад ... гэдэг залуу “УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн туслах байна, таныг Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнахаар боллоо” хэмээн нийт 15 гаруй хүнээс 282-315 мянган төгрөг залилсан хэрэгтхолбогджээ.
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
3051
хууль, эрхзүй
Дорнодын алтны ”мафи”-ийнхан хууль бусаар олборлосон 3,4 кг алтаа 509 саяар зарахад хүний 13,1 сая төгрөг оногджээ
Алтны нинжа нараас өнгөрсөн жил хамгийн амжилттай ажилласан нь Дорнодын алтны “мафи”-ийнхан байсан. Энэ бүлэглэл Баян-Уул, Дашбалбар болон Сэлэнгийн Мандал сумынханаас бүрдсэн. Мөн хотоос ч орсон агаад нийтдээ 10 гаруй хүнтэй байжээ. Урьд нь ял шийтгүүлж хүмүүс ч оржээ. Тэд Баян-Уул сумын Ногоон толгой гэх газраас алт ухсан гэнэ. Энэ нь ашиглалтын зөвшөөрөлтэй компанийн хамгаалалттай орд байжээ. “Толгойлогчид” нь Моононгийн Б, Цогбадрахын Ц нар агаад алтны орд руу ороход “ар тал”-ыг нь дааж олборлосон
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
2093
хууль, эрхзүй
Хажуу өрөө түрээслэгч бүсгүйгээр хүчээр аман секс хийлгээд “хямдхан гоё байранд амьдарч байж ийм юм байх шүү” гэжээ
Хан-Уул дүүргийн 15-р хорооны ... хотхонд амьдардаг, 35 настай, англи франц хэлний орчуулагч ... овогтой ... нь хохирогч эмэгтэйн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн ам руу өөрийн бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр гэртээ ганцаараа амьдардаг агаад хажуу өрөөгөө “болзол”-той түрээслүүлдэг байжээ. Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
26685
хууль, эрхзүй
Газрын даамал эмэгтэй “Лексус-470” машин худалдаж авахдаа 10 сая төгрөгт нь “А” зэрэглэлийн 0,7 га газар өгчээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын газрын даамалаар ажиллаж байсан Э.Гүрханд нь Lexus LX470 маркийн хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүн болох нөхрийн нэр дээр худалдан авахдаа эзэнд нь өөрийн өмчлөлийн ДАУ улсын дугаартай Toyota prius-20 маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгслийг өгч, төлбөрийн зөрүүнд нь эхнэрт нь Дархан сумын 15-р багт байрлалтай 700 м.кв газрыг өмчлөлийн зориулалтаар шийдвэр гаргуулж өгөхөөр тохиролцож, газар өмчлөх эрх олгох захирамжийн төсөлд газар олгох мэдээллийг нэмэлтээр хууль бусаар оруулж улмаар захирамж гаргуулан шийдвэрлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
9584
хууль, эрхзүй
Хоорондоо явалдсан хоёр гэр бүл учраа “олох”-оор уулзаад нэгийгээ хутгалжээ
Ийм нэгэн хэрэг Налайхын захын хажууд байрлах “Налайх зоог” зоогийн газарт болжээ. Иргэн А.Б нь тэнд хүнийг хутгаар хатгасан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Хутгалах болсон шалтгаан нь ихээхэн ээдрээтэй агаад түүний эхнэр нь иргэн Д. ... -тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэнээс болжээ. Энэ нууцыг иргэн Д. ... -гийн эхнэр мэдээд А.Б-д хэлсэн байна.
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
45566
хууль, эрхзүй
70 дөхсөн эмэгтэйтэй явалдсан 40-тэй эр баригдаад “бантах”-даа эхнэрийнхээ хөлийг хуга өшиглөжээ
39 настай эрэгтэй ... нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хамтран амьдрагч ... -тай хардалтын улмаас маргалдаж, улмаар хөлөөрөө хохирогчийн хөлийн шагай хэсэгт өшиглөж эрүүл мэндэд зүүн шагайн дотор хашлага яс, шагайн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
532713
хууль, эрхзүй
Нөхрийнх нь фэйсбүүкийн бүх зурган дээр зүрх дарсан эмэгтэйн “булай”-г дэлгээд нэг сая төгрөгөөр торгуулжээ
Ийм нэгэн хэрэг Дорноговь аймагт гарчээ. Шүүгдэгч эмэгтэй .. нь нөхөр ... -ыг ... гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгааны улмаас хардаж “...” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж улмаар хохиогчийн фейсбүүк хаягаас зургийг нь авч “... хамгийн том зар, мэдээлэл”, “... ачаа тээвэр-такси-бараа хүргэлт”, “... замын ажилчдын нэгдсэн групп”, “... нэгдсэн зар, мэдээлэл” гэх нэртэй фейсбүүкийн зарын группүүдэд “Exnertei huuhedtei xvntei zawaar ch ger bvl salgahaa bol buzraa” /эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа/ гэж бичиж зургийг нь тавьж нэг төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
11547
хууль, эрхзүй
Авлигачдын диваажин Монгол
Хуучин утас хулгайлаад 1 жил 2 сар хорих ял, 1,2 тэрбумын авлига аваад 27 саяар торгуулаад хорих ялгүй мултарчээ. Авлигачдын диваажин Монгол Саяхан Ховд аймагт хуучин Iphone хулгайлсан 20-той залуу 1,2 жилийн хорих ял авч
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
3180
хууль, эрхзүй
18-тай залуу “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200,000Т өгөхөөр боллоо” гэх хуурамч линк байршуулж 322 мянган төгрөг залилжээ
Булган аймгийн Ерөө сумын 1-р баг ... оршин суух 18 настай Н.Эрхэмбаяр нь кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ зохиож Фейсбүүк цахим орчинд “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200.000Т өгөхөөр боллоо” гэх хуурамч линк нээн байршуулжээ. Үүнийг нь үзсэн Булган аймгийн Булган сумын иргэн өөрсдийн Хаан банкны мэдээллийг өгсөнд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 322,500 төгрөг данснаас нь гарч “Супер апп хэтэвч” ХХК-ийн дансаар дамжин шүүгдэгчийн дансанд оржээ. 200 мянган төгрөгний бэлэг авах гэсэн П.Циенпил хохирогч ийн мэдүүлжээ
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
3223
хууль, эрхзүй
Хөгжлийн банкнаас 21 сая доллар зээлэхэд нөлөөлсөн гэх УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо
    УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг амьдаа “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс авлига авсан гэх хэрэгт холбогдсон. УИХ-ын гишүүдээс ганцаараа шүүхээс ял авч, чуулгандаа ч суулгүй хагас жил шахам болсон юм. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг нарын хэргийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Өндөг тахиага
4 сарын өмнө
0 сэтгэгдэл
4595