alim.mn | 2026.03.25

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
“Сайхан амьтан шүү, нэг бавчих юмсан” гэж шүлэнгэтээд тэтгэвэрт гарахаасаа нэгхэн жилийн өмнө “Оюутолгой”-гоос халагджээ
Ажлын байрны бэлгийн дарамттай хайр найргүй тэмцдэг компани гэвэл “Оюутолгой” л байна. Энэ компанийн “Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих” журамд “... Шүлэнгэтэн ширтэн харах, биед нь хүрэх, шалтгаангүйгээр танимхайрах байдал гаргах зэрэг бие махбодын зохисгүй үйлдлүүд гаргах ...”-ыг хүртэл бэлгийн дарамтад тооцохоор заажээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9399
хууль, эрхзүй
“Бэлхүүс нь нарийсаад бөгс нь томроод сайхан харагдаж байна” гээд “Оюутолгой” компанийн бэлгийн дарамтыг үл тэвчих бодлогыг зөрчсөн болжээ
Ийм нэгэн “сонирхолтой” хэрэг Оюутолгойн гүний уурхайн малталт нэвтрэлтийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг ... компанийн Сургалтын албаны дарга ... -д тохиожээ. Тус компани нь туслан гүйцэтгэгчийн хувьд “Оютолгой” ХХК-ийн дүрэм журам түүний дотор “Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого”-ийг дагаж мөрдөх үүрэгтэй гэнэ. Гэтэл “Оюутолгой”-гоос туслан гүйцэтгэгч компанид Сургалтын албаны дарга төслийн талбайд ажиллаж сахилгын гурван зөрчил гаргасан гэх емайл иржээ. Үүнээс хоёр нь бэлгийн дарамттай холбоотой гэнэ
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
11458
хууль, эрхзүй
Нөхөр нь ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөний улмаас нэгэн гэр бүлийн гэрлэлтийг цуцалжээ
Гэрлэлт цуцлуулах шүүх хурал дээр нэхэмжлэгч иргэн эмэгтэй ... овогтой ... нь ийн мэдүүлжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8706
хууль, эрхзүй
Монгол хүүхнүүд караокед хятад залуу булаацалдаж зодолджээ
38 настай, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй ...овогтой ... нь Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол “Айзам” нэртэй караокед иргэн ... -ын үснээс нь зулгааж, хөлөөрөө өшиглөж, нүүр лүү нь микрофоноор цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
18064
хууль, эрхзүй
Концессоос татгалзах бичигт “Шинжиан Шинфа”-гийн захирлаар хүчээр гарын үсэг зуруулсан Т.Хүрэлжанжин нарт 100 сая төгрөг амласан байжээ
Хоёр жилийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар монгол иргэд гадын хөрөнгө оруулагчийг зодож дарамтлан концесс эзэмших эрхээсээ татгалзах бичигт хүчээр гарын үсэг зуруулсан хэргийн талаар зарлаж байсан. Тэр хөрөнгө оруулагч нь урд хөршийн хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” компанийн захирал Вө Жэн Жү болж таарсан. Энэ компани хоёр хувьцаа эзэмшигчтэй бөгөөд дарамтлуулсан захирал 51, өөр нэгэн хятад иргэн болох Сун Гаунг Чен/Sun Guangchen/ 49 хувийг эзэмшиж байжээ. Гүйцэтгэх захирлаар нь Ж.Бизьяабал гэх монгол иргэн ажилладаг. Түүний мэдүүлснээр энэ хэргээс болоод хоёр хувьцаа эзэмшигч түнжин хагарсан гэнэ. Түүнээс гадна Сун Гаунг Чен нь “дарамталбал намайг л дарамталмаар юм” гэж гайхжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8221
хууль, эрхзүй
Дөрвөн настай охин “аав нэг эмэгтэй хүнийг хайраа гэж дуудаад байсан” хэмээн ээждээ “ховлоод” гэртээ зодоон дэгдээжээ
Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй А.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.С-тай хэрүүл маргаан үүсгэж, бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас биед нь зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
29372
хууль, эрхзүй
З.Баянсэлэнгэтэй уулзаад гарч ирсэн ТНБД С.Магнайсүрэн “Сайханбилэгтэй ярина ч гэх шиг энэ муу п-да” гэж уурлажээ
“Улстөрч” З.Баянсэлэнгэ БХБ-ын сайдаар ажиллаж байхдаа энэ мэтээр дуудуулах нэг ажил хийсэн нь “Бэрэн групп”-д давуу байдал олгож улсад 14,9 тэрбумын хохирол учруулсан хэрэг юм. Энэ хэрэг 2016 онд гарсан. Тэрээр Засгийн газрын тогтоол албажаагүй байхад “Бэрэн групп”-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9437
хууль, эрхзүй
Цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр 57 саяар торгуулж хурандаа С.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Дөрвөн жилийн өмнө шуугисан “Бавгар” компанийн барьсан “Хууль сахиулагч-1” хотхоныг тойрсон цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нартай холбогдох хэргийг шийдвэрлэжээ. Хурандаа Б.Цогтбаяртай хамт тухайн үед ЦЕГ-ын Сургалт судалгааны төвийн даргаар ажиллаж байсан хурандаа С.Отгонбаатар шүүгджээ. Хурандаа Б.Цогтбаяр нь Сургалт, дадлагын төвийн дэд дарга, Албадан саатуулах төвийн дарга, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргаар ажиллаж байхдаа хуучнаар Эрэлч нохойн албаны байрлаж байсан газарт албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц бариулах үүрэг бүхий ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн даргаар томилогдсон. Энэ үедээ цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц бариулах ажлын гүйцэтгэгчээр 12, 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөлгүй “Бавгар” компанийг шалгаруулан захирал асан А.Хажидмаагаас дангаараа 64,7 сая төгрөгийн хахууль дансаар болон бэлнээр авсан гэж яллагдсан.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
14741
хууль, эрхзүй
Найман нохойтой “хар Баагий” хочит Д.Бадрал хамтран амьдрагчаа хөнөөж цогцосыг нохойнууд нь иджээ
Ийм нэгэн аймшигт хэрэг энэ оны 2-р сарын сүүлээр Хан-Уул дүүрэгт хуучнаар Шувуун фабрикт гарчээ. Шүүгдэгч Д.Бадрал нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагчтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хутга, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлээр биед нь олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, ээж, эгч, дүү болон бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулж буюу хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан хэрэгт холбогджээ. Тэрээр ротвейлер, дундад Азийн овчарк, банхар зэрэг 5-8 нохой тэжээдэг агаад ноход нь хохирогчийн цогцосыг идсэн байсан гэнэ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
18435
хууль, эрхзүй
347 сая төгрөгийн орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга асан Ч.Чулуунбатыг цагтаатгалаа
УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чулуунбат нь Нүхтийн аманд 150 сая төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч ХОМ-доо мэдүүлэлгүй, төрсөн дүү И.Одгэрэлийн нэрээр гэрээг байгуулж орлогоо нуусан, мөн дээрх орон сууц захиалсан 345 төгрөгийн эс үүсвэрийг хууль ёсных болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж буруутгагдсан. Харин дүү нь “...2015 оны сүүлээр одоо ахын амьдарч байгаа байрыг 110 мянган доллароор авсан. 2020 онд 75-80 мянган доллароор хувьцаа худалдаж авсан, энэ мөнгөнөөс Нүхтэд 150 сая төгрөгөөр байшин захиалж бариулсан...” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллагджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7329
хууль, эрхзүй
“Царамхайрхан” компанийн захирлын оруулж ирсэн нянтай “Авастин” тариаг тариулсан хоёр өвчтөн хараагүй болжээ
2017 онд гарсан энэ ноцтой хэрэг удтал дуншсаны эцэст саяхан шийдэгджээ. “Царамхайрхан” компанийн захирал П.Алтангэрэл нь Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалж, 2017 оны 01, 04 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр оруулж иржээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8332
хууль, эрхзүй
“Цаст Хан Хөхий” компаниас “яваа” хүн Сайншандын Засаг даргын орлогчид таван сая төгрөгийн хахууль өгөх гээд баригджээ
Тус компани нь өнгөрсөн онд Дорноговь аймгийн Сайншанд сумын захирагчийн ажлын албанаас зарласан гэрэлтүүлэг засварлах, өндөрт ажиллах зориулалт бүхий өргөгчтэй, сагстай машин худалдан авах 164,5 сая төгрөгийн тендерт ялжээ. Гэсэн ч нийлүүлсэн техник нь шаардлага хангахгүй байжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5912