alim.mn | 2024.10.19
Зургаан настай хүүхдийг паарнаас уяж хоол цайг нь хассан Булганы “Бялзуухай” цэцэрлэгийн багш нарыг хоёр сая төгрөгөөр торгожээ

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5-р багийн нутаг дэвёгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бялзуухай” цэцэрлэгийн бэлгэл “Б” бүлгийн багш нар болох Р.Ганчимэг, Д.Аринубаяр нар нь тус цэцэрлэгт суралцагч зургаан настай Г.А-г 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд удаа дараа сурч боловсрох, бусадтай тоглох, хоол идэх, цай уух эрхийг нь хязгаарлаж дулаан дамжуулах паарнаас уяж, харгис хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч нар прокуорын хяналтын шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрчээ. Мөн хохирогч гомдол саналгүй гэжээ. Ингээд шүүх шүүгдэгч нарыг “Хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийг багш сурган хүмүүжүүлэгч үйлдсэн” гэм буруутайд тооцож тус бүрийг нэг сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ