alim.mn | 2024.10.19
“Эрдэнэтийн 49 хувь”-ийнхнаас нотлох баримтыг ХХБ-ны байр луу зөөвөрлөсөн гэх дэд захирал асан Г.Уранчимэг нарын хэргийн ТУХАЙД ...

Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан, 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Эл хэрэгт дээр дурдсан төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ. Энэ хэргээс тухайн үед “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн дэд захирлаар ажиллаж С.Уранчимэгийг дэд захирал Г.Ганзориг, менежер Б.Мөнхсоёл, нягтлан бодогч Р.Мөнхтуул нартай бүлэглэн эрүүгийн ... дугаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөхгүй байх зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Б С” төвийн 8 давхар 806 тоот байрлах оффисоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв байрны 14 давхарын  ... тоот оффис руу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зөөвөрлөж нуусан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.188.96
Өө наадуулаас чинь их юм гарна л даа. Шүүх прокурор шударга ажиллаарай даа
Төстэй мэдээ