хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Увсын экологийн цагдаа нэг эм хонины хахууль аваад баригджээ
Наадам дөхөөд ирэхээр авах хахуулийн хэлбэр өөрчлөгддөг аж. 2023 оны 6 дугаар сард Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч дэслэгч С.П нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Ч.О-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэх
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
10952
хууль, эрхзүй
“JCI Дорнод”-ын гишүүний хартай нөхөр хотын алдартай бизнес трэнерийг өмнөө сөгдүүлж зодоод 41 сая төгрөгийн төлбөрт унажээ
Ийм нэгэн хэрэг гарчээ. JCI Дорнод салбар”-ын гишүүний нөхөр, төмөр замд том дарга С.Бат... нь гэртээ тус салбарт хичээл заахаар хотоос ирсэн “К ... л ...” компанийн захирал, бизнес тренэр, коуч Э.Чин... -ийг “эхнэр оролдсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Шүүгдэгч хүн зодсондоо 800 мянган төгрөгөөр торгуулсан ч “гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын нөхөн төлбөр”-ийн 41 сая төгрөгт унасандаа тун бухимдалтай байгаа гэнэ. Болсон явдлын талаар тэрээр ийн мэдүүлжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9092
хууль, эрхзүй
Агсам тавьсан төрсөн хүүгээ хутгалж хөнөөсөн гэх 74 настай эцгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Архангай аймгийн харьяат, 74 настай, таяг тулдаг С.Д нь 2023 оны 7-р сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүү Д.Ч-г “Унтуулж, амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цочмог цус алдалт үүсгэн амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
45379
хууль, эрхзүй
Архангайн МХГ-ын дарга асан Н.Цэвэгдорж “АУМ алт” компанийн захирлаас 37 мянган доллар авсан ч “би аваагүй, худлаа ярь” хэмээн мэлзжээ
Ийм нэгэн хэрэг тэртээх 2017 онд гарсан агаад удтал дуншсаар саяхан шийдэгдэж экс даргад дөрвөн жилийн хорих ял оноогоод байна. Экс даргатан хахууль өгөгч “Аум алт” компанийн захирал Ц.Мягмардоржийн ашиг сонирхлын үүднээс хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 5-р сарын 15-ны өдөр Архангай аймгийн МХГ-ын даргын албан өрөөнд 37,000 ам.доллар /89,349,080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын талаар алтны компанийн захиралийн мэдүүлжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
11597
хууль, эрхзүй
77 настай ээжийгээ 20 жил зовоосон архины хамааралтай 45-тай эрийг ээжтэйгээ харилцахыг нь бүрэн хориглож шийтгэжээ
Өдгөө 45 настай Я.О нь 77-той төрсөн эх болох ...-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8071
хууль, эрхзүй
Сэхээнд орсон дүүгээ даатгах гэж очоод ууртай удганд гурван цаг зодуулж монетон ээмэг, гар утас, 24 ширхэг пивоо өгч салжээ
Ийм нэгэн хэрэг гарчээ. Өдгөө 52 настай, бариа засалаас гадна бөөгийн зан үйл хийдэг гэх дуу чангатай эмэгтэй Д.А нь бөөгийн зан үйл хийх явцдаа хохирогч Н.Д-г “бурхан шүтээн дээр суусан” гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж, биеийг маажих, чимхэх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, цээж, хэвлий, баруун шуу, зүүн бугалга, нуруу, баруун суганд зулгаралт, дух, эрүү, цээж, зүүн хөх, нуруу, баруун гуя, зүүг шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Түүнээс гадна хохирогч нь “мөнгө нэхээд надаас бэлнээр 1,6 сая төгрөг, миний барьж байсан Самсунг А21 эс загварын гар утас, цагираган монетон ээмэг, 24 ширхэг пиво дарамталж авсан” гэсэн гомдол гаргасан байна.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
14206
хууль, эрхзүй
“Шангрила Улаанбаатар” зочид буудлын үйлчлэгч эмэгтэй Америкийн ЭСЯ-ны ажилтны 340 долларыг хулгайлжээ
Тус зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан Б.А нь үргэжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Улаанбаатар” зочид буудлын орон сууцны ... тоотоос 340 ам.доллар буюу 1.057.740 төгрөгийг, мөн ... тоотоос 88.000 иен буюу 2.140.160 төгрөгийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-д нийт 3.197.900 төгрөгийн хохирол
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
10228
хууль, эрхзүй
“Нарантуул”-ын наймаачины 411 сая төгрөгийн алтан ээмэг бөгж хулгайлсан М.Мөнхбат цагдаагийн машинаас үсэрч буугаад зугтжээ
2022 оны хамгийн дуулиант хулгайн хэргийн нэг нь шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд байрлах “Миний зах”-ын доод талын гараашинд байрлуулсан “Нарантуул” захын үнэт эдлэлийн наймаачин Л.Б ... -ийн “Ланд-200” машины цонхыг хагалан 411 сая төгрөгийн үнэ хүрэх, нийт дөрвөн кг жин татах алтан ээмэг бөгж, гинжээр дүүрсэн дөрвөн хайрцагтай цүнхийг хулгайлсан хэрэг юм. Энэ хэргийн голлох зохион байгуулагч нь өмнө нь нэг удаа ял шийтгүүлж байсан М.Мөнхбат байжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8612
хууль, эрхзүй
Томск моринд дуртай хоёр “сайн эр” Оросын хил давж 22 адуу хулгайлжээ
Шинэ цагийн “сайн эрс” болох Д.Цэгмид, А.Батбаяр нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Оросын Холбооны Улсын Закаменский (район) дүүргийн Михайловка тосгоны нутаг дэвсгэрээс хохирогч Оросын Холбооны Улсын иргэн А.В.Бадмаагийн 22 тооны буюу олон тооны адууг улсын хилээр нэвтрүүлэн хулгайлж 27,800,000 төгрөгийн хохирол учруулсан, улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9093
хууль, эрхзүй
О.Магнай НШШГГ-ын дарга хурандаа Б.Цогжаргалтай уулзаад “Танайхаас миний газарт хориг тавьсан байна, хоригийг цуцлаадах” гэжээ
АН-ын гишүүн О.Магнай Ливaны иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу Баянгол дүүргийн 2-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 1,1 тэрбумын төсвөөр 70 хувийн гүйцэтгэлтэй баригдсан барилгын өмчлөх эрхийг 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaнид шилжүүлж aвсaн гэх хэрэг дуншсаар удлаа. О.Магнайн ээжид давуу
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8875
хууль, эрхзүй
Согтуудаа хүн дайрч хөнөөгөөд дараа нь”мориноос унасан гэж хэл” хэмээн гэрчийг ятгажээ
48 настай эмэгтэй Ц.Амар ... нь Ц.А нь Өвөрхангай аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутаг “Толгойн зээгийн овоо” гэх газарт 2023 оны 10-р сарын 31-ний өдөр согтуурсан үедээ, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр “Ниссан Тийда” маркын “... УЕВ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлүүлэхдээ хохирогч С.М, Л.А нарыг автомашинаар дайрч осол гарган С.М-ийн амь насыг хохироосон, хохирогч Л.А-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан,
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
16789
хууль, эрхзүй
44-р сургуулийн бага ангийн сургалтын менежер албан өрөөндөө буйдан авахаар эцэг эхийн зөвлөл, багш нараас хоёр сая төгрөг “татжээ”
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Ц нь албан өрөөндөө буйдан авах ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн 5-р ангийн нийт 10 бүлгийн сурагчийн монтаж болон төгсөлтийн арга хэмжээнд зарцуулах ёстой байсан мөнгөнөөс буюу эцэг, эхийн зөвлөлийн мөнгөнөөс нийт 1.750.000 төгрөг, мөн бага ангийн багш М.С , О.У, Ж.З, Ц.Д, Л.Н нараас тус бүрээс нь 50.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг бэлнээр авч үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7106
