хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Нийслэлийн ОБГ-ын галын ангийн хашаанд гарсан ослын буруутан жолооч сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн гэж тогтоогджээ
Одоогоос хоёр жилийн өмнөх өвөл Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт орших нийслэлийн ОБГ-ын харьяа гал түймэр унтраах 14-р ангийн хашаанд гал унтраагч тээврийн хэрэгсэлийн жолооч гараашнаас гаргах үедээ мөс арилгаж байсан албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн шүүх хурал удтал дуншсаны эцэст саяхан болсон. Амь хохирогч нь гал сөнөөгч агаад шөнийн ээлжинд ажиллаад буух ёстой байсан ч ээлжийнхэнд нь мөс арилгах үүрэг иржээ. Харин хэрэг гаргасан жолооч нь ээлжиндээ ирсэн байжээ. Энэ хэргийг шалгах явцад онцгойн машин техникийн бүрэн бүтэн байдлын талаар ноцтой баримт яригджээ. Үүнийг шүүгдэгч гаргаж тавьсан байна.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5189
хууль, эрхзүй
Завханы “сэргэлэн” мэргэжилтэн Удирдлагын академийн сургалтын төлбөрөө алтны компаниар давхар төлүүлээд буцаагаад авчээ
Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын газар газрын хэвлий түүний баялаг ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, нутаг, газар зүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Ариунзаяа нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Вэстэрн Монголиан Девэлопмент” ХХК-иар Удирдлагын академийн дансанд сургалтын төлбөр болох 1.620.000 төгрөгийг шилжүүлж, улмаар хоёр удаа сургалтын төлбөр төлсөн үндэслэлээр тус академиас 1.620.000 төгрөгийг өөрийн нэр дээрх арилжааны банкны дансанд авсан гэмт хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6215
хууль, эрхзүй
70 саяын залилангийн хэрэгтэн хятад иргэн мөрдөгчийн халаасанд 100 мянган төгрөг шургуулах гээд баригджээ
Өвөр Монголын Жирэм аймагт төрсөн 44 настай, “Хөнгөн гэгээ орд” компанид орчуулагчаар ажиллахын хажуугаар Их сургуулийн Бизнесийн удирдлагын сургуулийн докторантурд суралцдаг гэх Ванг Байгал/Wang Baigala/ нь өөрт нь холбогдсон “279 мянган юань шилжүүлж залилуулсан” хэмээх хэргийг шалгаж байсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмадын халаасанд 100 мянган төгрөг хийхийг завджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
17919
хууль, эрхзүй
Банкны картын кодыг нь хэлүүлэхийн тулд нүцгэн биен дээр нь будаг шингэлэгч асгаад шатаажээ
Энэхүү аймшигт хэрэг Чингэлтэй дүүргийн 11-р хорооны Нуурын 16-2...–д орших нийтийн байрны 11 тоотод болжээ. Нүүрэндээ шивээстэй 22 настай Тээмка буюу У.Т нь 19 настай эхнэр Ууганаа буюу Э.У, өмнө нь ял шийтгүүлж байсан 26 настай Н.Э болон өсвөр насны эмэгтэй Б.Р, Э.Э нартай бүлэглэн хохирогч А.Б-гийн 667 мянган төгрөгний үнэ бүхий банкны нууц дугаар, гар утас, цаг зэргийг авахын тулд цохиж өшиглөн, хутга заазуураар сүрдүүлэн улмаар нүцгэн биеэн дээр нь будаг шингэлэгч асган шатаасан хэрэгт холбогджээ. Хохирогч нь өсвөр насны эмэгтэй шүүгдэгчтэй цахимаар танилцжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
17152
хууль, эрхзүй
Увсын экологийн цагдаа нэг эм хонины хахууль аваад баригджээ
Наадам дөхөөд ирэхээр авах хахуулийн хэлбэр өөрчлөгддөг аж. 2023 оны 6 дугаар сард Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч дэслэгч С.П нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Ч.О-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлэх
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
10663
хууль, эрхзүй
“JCI Дорнод”-ын гишүүний хартай нөхөр хотын алдартай бизнес трэнерийг өмнөө сөгдүүлж зодоод 41 сая төгрөгийн төлбөрт унажээ
Ийм нэгэн хэрэг гарчээ. JCI Дорнод салбар”-ын гишүүний нөхөр, төмөр замд том дарга С.Бат... нь гэртээ тус салбарт хичээл заахаар хотоос ирсэн “К ... л ...” компанийн захирал, бизнес тренэр, коуч Э.Чин... -ийг “эхнэр оролдсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Шүүгдэгч хүн зодсондоо 800 мянган төгрөгөөр торгуулсан ч “гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын нөхөн төлбөр”-ийн 41 сая төгрөгт унасандаа тун бухимдалтай байгаа гэнэ. Болсон явдлын талаар тэрээр ийн мэдүүлжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8780
хууль, эрхзүй
Агсам тавьсан төрсөн хүүгээ хутгалж хөнөөсөн гэх 74 настай эцгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Архангай аймгийн харьяат, 74 настай, таяг тулдаг С.Д нь 2023 оны 7-р сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүү Д.Ч-г “Унтуулж, амраасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга буюу зэвсэг ашиглан цээжин тус газарт нь хутгалсны улмаас цочмог цус алдалт үүсгэн амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
45143
хууль, эрхзүй
Архангайн МХГ-ын дарга асан Н.Цэвэгдорж “АУМ алт” компанийн захирлаас 37 мянган доллар авсан ч “би аваагүй, худлаа ярь” хэмээн мэлзжээ
Ийм нэгэн хэрэг тэртээх 2017 онд гарсан агаад удтал дуншсаар саяхан шийдэгдэж экс даргад дөрвөн жилийн хорих ял оноогоод байна. Экс даргатан хахууль өгөгч “Аум алт” компанийн захирал Ц.Мягмардоржийн ашиг сонирхлын үүднээс хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2017 оны 5-р сарын 15-ны өдөр Архангай аймгийн МХГ-ын даргын албан өрөөнд 37,000 ам.доллар /89,349,080 төгрөг/ бэлнээр хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын талаар алтны компанийн захиралийн мэдүүлжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
11231
хууль, эрхзүй
77 настай ээжийгээ 20 жил зовоосон архины хамааралтай 45-тай эрийг ээжтэйгээ харилцахыг нь бүрэн хориглож шийтгэжээ
Өдгөө 45 настай Я.О нь 77-той төрсөн эх болох ...-ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7861
хууль, эрхзүй
Сэхээнд орсон дүүгээ даатгах гэж очоод ууртай удганд гурван цаг зодуулж монетон ээмэг, гар утас, 24 ширхэг пивоо өгч салжээ
Ийм нэгэн хэрэг гарчээ. Өдгөө 52 настай, бариа засалаас гадна бөөгийн зан үйл хийдэг гэх дуу чангатай эмэгтэй Д.А нь бөөгийн зан үйл хийх явцдаа хохирогч Н.Д-г “бурхан шүтээн дээр суусан” гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж, биеийг маажих, чимхэх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, цээж, хэвлий, баруун шуу, зүүн бугалга, нуруу, баруун суганд зулгаралт, дух, эрүү, цээж, зүүн хөх, нуруу, баруун гуя, зүүг шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Түүнээс гадна хохирогч нь “мөнгө нэхээд надаас бэлнээр 1,6 сая төгрөг, миний барьж байсан Самсунг А21 эс загварын гар утас, цагираган монетон ээмэг, 24 ширхэг пиво дарамталж авсан” гэсэн гомдол гаргасан байна.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
13960
хууль, эрхзүй
“Шангрила Улаанбаатар” зочид буудлын үйлчлэгч эмэгтэй Америкийн ЭСЯ-ны ажилтны 340 долларыг хулгайлжээ
Тус зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан Б.А нь үргэжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Улаанбаатар” зочид буудлын орон сууцны ... тоотоос 340 ам.доллар буюу 1.057.740 төгрөгийг, мөн ... тоотоос 88.000 иен буюу 2.140.160 төгрөгийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-д нийт 3.197.900 төгрөгийн хохирол
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9790
хууль, эрхзүй
“Нарантуул”-ын наймаачины 411 сая төгрөгийн алтан ээмэг бөгж хулгайлсан М.Мөнхбат цагдаагийн машинаас үсэрч буугаад зугтжээ
2022 оны хамгийн дуулиант хулгайн хэргийн нэг нь шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд байрлах “Миний зах”-ын доод талын гараашинд байрлуулсан “Нарантуул” захын үнэт эдлэлийн наймаачин Л.Б ... -ийн “Ланд-200” машины цонхыг хагалан 411 сая төгрөгийн үнэ хүрэх, нийт дөрвөн кг жин татах алтан ээмэг бөгж, гинжээр дүүрсэн дөрвөн хайрцагтай цүнхийг хулгайлсан хэрэг юм. Энэ хэргийн голлох зохион байгуулагч нь өмнө нь нэг удаа ял шийтгүүлж байсан М.Мөнхбат байжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8327
