alim.mn | 2024.12.22
Улангассан бух баярт уригдсан улстөрийг ухаан алдтал нь мөргөжээ

Энэтхэгт үхрийг ариун амьтан хэмээн шүтдэг.  Энэ сарын 1-нд Карнатака мужийн Шимого тойргийн Сораба Тулук тосгонд хамгийн сайхан гоёлтой бухыг шалгаруулах уламжлалт баяр эхэлжээ. Баяртаа тойргоосоо мужийн парламентэд сонгогдсон улстөрч Ренукачарьюг урьжээ. Тосгоныхон хүндэт зочноо гар дээрээ өргөн талбайд орж иртэл тэмцээнд оролцуулахаар гоёж бэлдсэн бухнуудын нэг нь гэнэт догширч дайран улстөрчийг ухаан алдтал нь мөргөжээ. Мужийн парламентийн гишүүн нэлээд хүнд бэртсэн гэнэ.  Болсон явдлыг өрсөлдөгчид нь ашиглаж сонгогчдын итгэлийг даагаагүй тул тэнгэр бурхан хилэгнэж ариун бухыг илгээж мөргүүлсэн гэх яриа дэгдээжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ