Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын угсаа залгамжлах ханхүү Харри өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Хааны гэр бүлийн гишүүн байхаа больсон билээ. Канадад хэсэг хугацаанд амьдарч, дараа нь АНУ-д амьдрах болсон ханхүү Харри амьдрал нь огцом өөрчлөгдсөнд сэтгэл санаа нь хямарч, юу болоод өнгөрснийг ойлгохгүй байгаа гэсэн. Өнгөт арьстан бүсгүйтэй гэрлэж, гүн, гүнгийн ахайтан болсон ч, нэг л өдөр хатан хааны гэр бүлээс хамааралгүй амьдрах болсноо зарласан ч сэтгэл санааны хувьд амаргүй байгаа бололтой. Тиймээс буддын шашны томоохон зүтгэлтэнтэй уулзжээ. Их Британийн хунтайж Харри буддист ламтай Буддын бясалгалын талаар суралцаж, туршлагаасаа хуваалцахаар болжээ. Харри "Бясалгал хийсний дараа аз жаргал, амар амгаланг олж, амьдралын зорилгоо ойлгосон" гэж ярьжээ.