alim.mn | 2024.12.23
Цар тахлаар хамгийн их хохирол амсаж буй "LVMN" компаний Бернар Арногийн орлого 30 тэрбум доллароор буурлаа

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH”-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Бернар Арно цар тахлын үед хамгийн их алдагдал хүлээж буй тэрбумтан болж байна. Тэрбумтны нийт хөрөнгө 30 тэрбум ам.доллароор багасжээ. Энэ оны эхний таван сарын биенесмэн Бернар Арногийн алдсан орлого “Aмazon”-ийн Жэфф Безосын олсон орлогоос давжээ. “COVID-19” цар тахлын улмаас 70 гаруй брэндийг эзэмшигч “LVMH” ихэнх салбар дэлгүүрүүдээ сараас илүү хугацаагаар хаагаад байгаа. Он гарснаас хойш тус компанийн хувьцааны ханш 19 хувиар буурчээ. Уг нь "LVMH" 2019 онд 59 тэрбум долларын орлого олж, дээд амжилт тогтоосон. Тус компани 2018 онд 53.4 тэрбум долларын борлуулалт хийж байсан юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ