alim.mn | 2024.12.23
“Найрамдал” цогцолборын экс захирал О.Доржсүрэн өөртөө 790 мянган төгрөгний урамшуулал олгосон нь илэрчээ

Өдгөө хүүхдийн амралт гэхээсээ суурьшлын бүс болоод байгаа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь захирлын үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж байна. Өмнө нь О.Доржсүрэн захирлаар ажиллаж байсан. 2018 онд түүний “Цогцолборын 2018 оны үйл ажиллагаанд 10 болон түүнээс дээш сар идэвхи бүтээлтэй ажилласан ажилтнуудад нэг сарын үндсэн цалинтай  тэмцэх урамшууллыг ажилласан жил сар, ажлын үр дүнг үндсэлэн олгох” тухай А/120 тоот тушаал гарсан. Энэ тушаалаар ажилтнуудад урамшуулал олгожээ. Тушаалын хавсралтанд заагдсан ажилтнуудын нэрсийн дунд захирлын нэр “цохиж” явсан. Ингээд тэрээр өөрийн гаргасан тушаалаар өөртөө 790 мянган төгрөгийн урамшуул олгожээ. Хувийн компанийн захирал тушаал гаргаад өөрийгөө шагнаж урамшуулж болно. Харин уг цогцолбор нь төсвөөс санхүүждэг тул захиралд тийм эрх байхгүй юм. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай”-д  “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
192.82.75.21
Huniig ingj undeslelgui gutgej soliorch bhaa boliochee ta nar odoo. 790 mynga ch geh shig 790 sayaar ni heden terbumaar ni idej bgaa humuusee olj bich
Зочин
4 жилийн өмнө
103.29.144.18
За бас ингэж болохгүй ээ. Үндэслэлтэй юм бичмээр юм сайтаараа хов базаад байгаа юмуу хаашаа юм
зочин
4 жилийн өмнө
103.29.144.18
хүнийг гүтгэж доримждох хуулийн хариуцлага хүлээдэг шүү эх сурвалжаас авсан мэдээлэлээ нягталж байж бич 790 мянга гэх шиг хэдэн тэр бумын асуудыг яриач
зочин
4 жилийн өмнө
103.29.144.18
хүнийг гүтгэж доримждох хуулийн хариуцлага хүлээдэг шүү эх сурвалжаас авсан мэдээлэлээ нягталж байж бич 790 мянга гэх шиг хэдэн тэр бумын асуудыг яриач
123
4 жилийн өмнө
103.29.144.18
одоогий захирлын үүрэг гүйцэтгэж яваа хүүхэн ёс зүйгүй ажилтанаа зоддог хүүхэн шдээ
Төстэй мэдээ