alim.mn | 2025.04.08
"Милая" түргэн хоолны газрыг торгож, зөрчлүүдийг арилгуулжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жуков 55 тоотод байрлах Милая фүүдс ХХК-ийн Милая түргэн хоолны газрын үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар түргэн хоолны газрын хана, тааз, цонхны будаг, шохой хууларсан, шалны булан тохой цэвэрлэгдээгүй, түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах хөлдөөгчинд мөс тогтсон, хадгалж буй бүтээгдэхүүнийг зориулалтын уутанд хийж хаягжуулаагүй, ажиллагсад ээмэг, бөгж, бугуйн зүүлт хэрэглэсэн, гарын хумс ургуулж будсан, хөдөлмөр хамгааллын хувцасны ариун цэвэр хангагдаагүй /ноосон өмдтэй, гадуур гуталтай, малгай өмсөөгүй, хормогч өнгө үзэмжээ алдсан, хиртэй, нэг удаагийн бээлий өмсдөггүй/, гадны хувцастай хоол үйлдвэрлэлийн байранд нэвтэрдэг, эмх цэгц, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, үйлчилгээ эрхлэгч нь бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч, бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулжээ.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ