alim.mn | 2025.04.08
Аутизмтай хүүгээ суваг руу түлхэн живүүлж буй эмэгтэйн бичлэг цацагджээ

Саяхан Америкийн Майми мужид 45 настай эмэгтэй Патриция Рипли гудамжинд хоёр эрэгтэй халдаж есөн настай хүүг хүчээр авч явсан тухай цагдаад мэдэгджээ. Муж даяар эрэл хайгуул хийгдэж сайн дурынхан хүртэл оролцсон. Эрлийнхэн Александро хүүгийн цогцсыг нэгэн усан сувгаас олжээ. Мөрдөн байцаалтаар Патриция нь хүүгээ хөнөөсөн болох нь тогтоогджээ. Хэрэг гардаг өдөр тэрээр хүүгээ орон сууцны хорооллын хажуугийн суваг руу түлхээд зугтжээ. Усанд унасан хүү амь тэмцэн орилоход тэнд байсан хүмүүс аварч сувгаас гаргасан.  Дараагийн удаад тэрээр зориуд хүнгүй газрыг сонгон хоёрдахь удаагаа хүүгээсээ бүрмөсөн салахын тулд ус рүү түлхээд мөн л зугтаасан. Хүү сувагт живэн амиа алдсан байна. Патрицияг өдгөө баривчилжээ. Мөрдөн байцаалтаар талийгаач хүү нь аутизмтай болох нь тогтоогдсон. Хүүгийн эцэг эх салсан аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ