alim.mn | 2024.12.23
“Хуульчдыг холбоо”-г “төлөөлсөн” нь буюу ШУТИС-д болдог тендерийн “сонин хачин"-аас...

Төрийн өмчит энэ том сургууль нь 2019 буюу өнгөрсөн онд найман удаа тендер зарлажээ. Гэтэл таван тендерийн гэрээг дүгнэж хууль тогтоомжийн дагуу акт үйлдээгүй байжээ. Мөн худалдан авах ажиллагааны төсвийг сургуулийн Удирдах зөвлөлөөр баталдаг ч тайлангаа дараа оны 3-р сард дүгнэж ирсэн байна. Хууль ёсоор тайланг тухайн ондоо багтаан дүгнэх учиртай ч ийнхүү хугацаа сунган сунжруулдаг болжээ. Ингэх нь ямар зорилготой байсан юм бол ... Энэ мэт сонин хачин зүйл их гарсан. Түүнээс гадна инээдтэй зүйл ч бас бий. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахын тулд үнэлгээний хороонд тухайн салбарын холбоодын төлөөллийг оруулах ёстой. Тэгвэл ШУТИС-ын үндсэн ажилтнууд нь холбоодын төлөөлөл болж “хувираад” ордог гэнэ. Жишээ нь Хөрөнгө оруулалт хангамжийн газрын ажилтан нь “Монголын Хуульчдын холбоо” ТББ-ыг төлөөлөөд суусан тохиолдол хүртэл гарчээ. Гадны төлөөллийг оруулахгүйгээр аргалж байгаа нь тендерийг тун нууц явуулах хүсэлтэй байгаагийн шинж юм.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.21.108.166
Аймаар
Төстэй мэдээ