alim.mn | 2024.12.23
Хөл хорионы дараа Японд ирэх жуулчин бүрд 20 мянган иенийн урамшуулал өгнө

Энэ сарын 25-нд Наран улсын Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас улс орон даяар зарласан хөл хорионы дэглэмээ цуцалсан. Тэгвэл энэ улс хөл хорио тавигдсаны дараа гадаадаас ирэх жуулчин бүрд 20 мянган иень буюу 185 ам.доллар өгөхөөр зарлажээ. Гэхдээ эрхийн бичиг буюу бэлэн бус хэлбэрээр өгнө. Цар тахлын хөл хорионы дараа Японд ирэх жуулчин нь энэхүү эрхийн бичгээрээ таксиний төлс төлөх, зоогийн газар болон дэлгүүрийн тооцоо хийх зэргээр алхам тутмын хэрэглээндээ ашиглах аж. Энэ хөтөлбөрийг “Go To Travel” гэж нэрлэсэн агаад ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. 20 мянган иенийн эрхийн бичиг авахын тулд заавал Японы жуулчний компаниар үйлчлүүлэх ёстой.

 

Эх сурвалж : https://english.kyodonews.net/news/2020/05/760e11ac3146-japan-aims-to-revive-virus-hit-tourism-industry-by-footing-bill.html?phrase=go%20to%20travel&words=go,Go,Travel,going,traveler,travel,travelling


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ