Оросын хамгийн алдартай хүүхдийн зохиолч Эдуард Успенскийн “Гена матар”, “Простоквашино", “Өнхрүүшхэн” зэрэг өгүүлэл нь Зөвлөлт-Оросын олон үеийн хүмүүсийн хүүхэд насных нь хамгийн дуртай зохиол юм. Саяхан Оросын улсын Хүүхдийн төв номын сан сая сая хүүхдүүдийн хайртай зохиолчийн нэртэй шагнал бий болгож шагналын загварын бүтээх уралдаан зарлажээ. Гайхалтай нь алдарт зохиолчийн охин Татьяна Успенская үүнийг эсэргүүцэн нээлттэй захидал бичиж талийгаач аавыгаа “гэр бүлийн хүчирхийлэгч-жинхэнэ араатан байсан” хэмээн зарлажээ. Захидалд аавыгаа гэр бүлийнхээ эмэгтэй гишүүд болох эхнэр, охин, ач охидыг байнга биеийн болон сэтгэлзүйн хувьд гутаан доромжилж зовоож, тарчлааж ирсэнийг дурджээ. Тэднийг зодох нь хэвийн үзэгдэл байсан гэнэ. Тийн атлаа хэвлэл болон телевизийнхэн ирэхэд аз жаргалтай гэр бүлийн дүр эсгэхийг шаардаж тулгадаг. Түүнээс гадна Эдуарда Успенский архинаас бүрэн хамааралтай болж агсан тавин гэр бүлээ зовоодог, мөн шашны гаж урсгалт орж түүнийгээ элдвээр сурталчилж байсан гэнэ. Алдарт зохиолчийн охины захидлыг Эдуард Успенскийн найз хүүхдийн нэрт зохиолч Валентин Постников дэмжжээ. Тэрээр охин Татьяана нь эцэгдээ зодуулан өвлийн хүйтэнд дан даашинзтай гэрээсээ хөөгдөн гарч байхыг олонтоо харсан гэнэ.
Эх сурвалж : https://sobesednik.ru/kultura-i-tv/20200525-moj-papa-tiran-doch-uspenskogo