alim.mn | 2024.12.22
Солонгосын сайхан хосуудын нэг албан ёсоор саллаа

Өмнөд Солонгосын кино урлагийн сайхан хосын нэг  И Дун Гон болон Жу Юн Хи нар гэрлэлтээ цуцлуулж, охиноо ээж нь охиноо асран халамжлахаар боллоо. Алдарт жүжигчин хос 2017 онд гэрлэсэн, хосын хамтын амьдрал гурван жилийн настай байжээ. Солонгосын сайхан хосын нэгээр нэрлэгддэг И Дун Гон, Жу Юн Хи хоёр "Оёдлын газрын боловсон эрчүүд" кинонд тоглох үеэрээ танилцан дотноссон. И Дун Гон, Жу Юн Хитэй болзохын тулд тухайн үед үерхэж байсан бүсгүйгээсээ салсан юм. Юутай ч И Дун Гон болон Жу Юн Хи хоёрын хувийн зан араншин таарахгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулж байгаа гэжээ. Хосууд хоорондоо маш их ялгаатай, үзэл бодол нийлэхгүй байсан тул удаан ярилцсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргасан гэнэ. И Дун Гон, Жу Юн Хи хоёр 2017 оны тавдугаар сард гэрлэлтээ батлуулж, 2017 оны есдүгээр сард хуримаа цомхон хүрээнд хийжээ. Жу Юн Хи 2017 оны арванхоёрдугаар сард амаржиж, хосууд анхны охинтой болсон билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ