alim.mn | 2024.12.23
Д.Мөрөн дарга “Женералтеч” компанитай 248 сая төгрөгийн гэрээг шууд байгуулсаны учир юу вэ ...

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдалдаа авах хуулийг одоо болтол “мэддэггүй” дарга нар байсаар байна. Уг хуулинд 10 сая төгрөгнөөс дээшхи бараа үйлчилгээнд заавал тендер зарлах ёстой, тендерт гурваас доошгүй оролцогч оролцох ёстой хэмээн тодоос тод заасан. Харин эрх мэдэлдээ эрдсэн дарга нар хуулийн энэ заалтан дээгүүр гишгэн гарч аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээлсээр байна. Тэдний нэг нь Хятадын Хөх хот, Эрээнд суугаа Монголын консул нь өвөрмонголчуудтай визний сүлжээнд орсоныг гайхдаг Д.Мөрөн дарга юм. 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газар нь бодвол их л хэрэгтэй бололтой “АРР” системийг нэвтрүүлэх программ, тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлэх 248 сая төгрөгийн өртөгтэй ажилд хуулийн дагуу тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулжээ.  Өндөр өртөгтэй ажлыг авсан азтан нь “Женералтеч” гэдэг компани гэнэ. Шууд гэрээлээд зогсохгүй мөн төлбөрийг нь 100 хувь шилжүүлсэн байна.  Хэрвээ шууд гэрээ байгуулсан бол тэр нь тухайн газрын дарга нартай холбоотой компани байдаг нь нууц биш болсон.  “Женералтеч” нь ямар чадвартай компани болоод ийнхүү шууд гэрээлж мөн төлбөрөө бүтнээр нь  авсан юм бол ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ