alim.mn | 2024.12.22
“МИАТ” -ийн “сэргэлэн” дарга нар хувь хүнээс 65 саяар машин худалдаж авсны дараа л төлөвлөгөөндөө тодотгол хийжээ

Төрийн өмчит компаниудын дарга нар арга мэх сүвэгчилэхдээ улам сурамгай болсоор байна. Үндэсний агаарын тээвэрлэгч гэх “МИАТ”-д компанид л гэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголд орсон нэрээр суудлын машиныг 35 сая, бага овры технологийн машиныг 30 сая төгрөгөөр тус тус худалдан авсан. Гэтэл жинхэнэ ажиллагаа тодотгол хийгдэхээс өмнө явагджээ. Дарга нар тендер явуулаагүй, харьцуулалтын аргаар худалдан авалт хийлгүйгээр шууд хувь хүнээс дээрхи хоёр машиныг аль хэдийн худалдаад авчихсан байжээ. Үүнээсээ хойш хоёр сарын дараа л төлөвлөгөөндөө тодотгол хийхдээ оруулсан байна. Энэ “сэргэлэндсэн” ажиллагааг хариуцах абан тушаалтан нь коммер эрхэлсэн дэд захирал асан Ш.Гантулга, хангамжийн хэлтсийн дарга Ж.Баасанбат нар гэнэ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ