alim.mn | 2024.12.23
Хэнтийн Бэрх тосгонд Далд уурхайн музейг 8,2 тэрбумаар барина

Хэнтий аймгийн Бэрх тосгоны хувьд хөрөнгө оруулалт ёстой аадар бороо шиг цутгасан жил болж байна. Тухайлбал 2018, 2019 онд түүхэндээ анх удаа зургаан тэрбум төгрөгийн төсвийг 2000 гаруй хүнтэй тосгонд зориулжээ. Бэрх тосгонг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох ажилд 20 тэрбум, дулааны станцын засвар шинэчлэлийн ажилд 900 сая, 150 хүүхдийн дотуур байр барих ажилд 1,5 тэрбум, ЕБС-ийг олон улсын кембриджийн стандарт нэвтрүүлэх ажилд 1 тэрбум, 110 квт-ын өндөр хүчдэлийн дэд станц барих ажил 2,4 тэрбум, хөл бөмбөгийн талбайтай спорт цогцолбор барих ажил 150 сая, орон сууцнуудын дээвэр засварын ажилд зориулан 114 сая төгрөг гэхчлэн төсвийн хөрөнгө оруулалт урсжээ. 
Мөн Бэрхийн уурхайд “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” байгуулах талаар Засгийн газрын тогтоол гарч, Монголросцветмет ТӨҮГ-ын дэргэд уг ажлыг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна. Бэрхийн далд уурхайн музейг 8,2 тэрбум төгрөгөөр байгуулах гэнэ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ