Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан найман зөвлөх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа, Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нарыг чөлөөлжээ. Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх П.Нүрзэд, А.Адъяасүрэн, Р.Булгамаа, О.Амгаланбаатар нарыг ажлаас нь чөлөөлж, сонгуулийнхаа компанит ажилд бэлдэж байна. Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх байсан Н.Алтанхуяг бие даан нэр дэвшиж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Ардчилсан намын даргын зөвлөх болж УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа. Ийнхүү энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгчтөй ойр ажиллаж байсан есөнн хүн АН-аас болон бие даан нэр дэвшлээ.