Аварга А.Сүхбат зодог тайлангуутаа амрагийн явдлаа "задгай орхиж" гурван ч эмэгтэйн дунд амьдардаг байлаа. Дунд, бага эхнэр нь ээлжлэн төрж, дунд нь А.Сүхбат аварга ч сайн асарч халамжилдаг байсан. Авааль гэргий нь алдарт аваргын охин Б.Баясгалан. Бага эхнэртэйгээ наадамдсан ч, фэйсбүүктэй Б.Баясгалангийнхаа зургийг оруулж, "Баясаа минь" энхрийлэн бичдэг. Тэгвэл бага эхнэр гэж нэрлэгддэг Ж.Гарамханд, А.Сүхбат аварга хоёр хайр сэтгэлийн харилцаагаа дуусгавар болгожээ. А.Сүхбат аварга, Ж.Гарамханд хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Хосууд хайр сэтгэлийн харилцаатай байхдаа тавдугаар сарын сүүлчээр төрсөн Ж.Гарамхандын төрсөн өдрийг МУГЖ Г.Ариунбаатар тэргүүтэй Төв аймгийн од, бөхчүүдтэй нижгэр тэмдэглэдэг байсан. Харин энэ жил 28 нас хүрч байгаа Ж.Гарамханд төрсөн өдрөө УИХ-ын гишүүн А.Сүхбат аваргагүйгээр тэмдэглэлээ. А.Сүхбат аварга 21 насаар дүү залуухан эхнэрээ харсаар байтал дунд эхнэрээс нь хоёр ч хүүхэд дараалан төрсөн, Ж.Гарамхандаас залуухан бүсгүйтэй сүжрэх болсныг Ж.Гарамханд тэвчээгүй гэсэн цуу тарж байна.