alim.mn | 2024.12.23
Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг хоёр 10 жилийн дараа...

Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг хоёрыг хайр сэтгэлийн харилцаатай болсон гэлцдэг ч хоёулаа энэ талаар ам нээсэн нь үгүй. СУИС-ийн оюутан байхаасаа олны танил болсон Б.Тамир, А.Ганчимэг хоёр нас нь 30 гарсан ч тогтвортой гэр бүлтэй байгаагүй. Жүжигчин Б.Тамир мэргэжил нэгт Золоотой амьдарч, охинтой болсон ч удаан хамт амьдраагүй. Дараа нь жүжигчин Н.Мөнхсоёлтой хэсэгтээ хамт амьдарсан ч бас л бүтэлгүйтэв. Одоо Н.Номтойбаярын эхнэр болсон Э.Номинтой гадаадаар дотоодоор зугаалсан ч бас л ганц бие. Жүжигчин Б.Тамир сүүлийн үед нам гүмхэн байгаа нь А.Ганчимэгтэй дотно холбоотой болсных гэнэ. А.Ганчимэг "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхүүштэй дотносон охиноо төрүүлсэн. Охиноо төрүүлэхдээ л ганц бие байсан А.Ганчимэг энэ хугацаанд эр хүнтэй нэр холбогдоогүй. Гэхдээ барилгын магнат залуухан бизнесмэнтэй үе үе уулздаг гэсэн цуу яриа бий. Нэг сургууль төгсөж, нэг театрт ажиллаж, хамтдаа "Халуун зүрх" кинонд тоглосон хос "Төөрсөөр төрөлдөө" гэгчээр одоо дотносож, ажил амьдрал нь нийлэмжтэй, бүтэмжтэй байгаа гэнэ.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ