alim.mn | 2024.12.23
Өнгөт арьстныг өвдөглөж хөнөөсөн экс цагдаа Дерек Човинийн мисс эхнэр нь салах өргөдлөө гаргажээ

Америкийг иргэний дайныг ирмэгт хүргэсэн экс цагдаа Дерек Човин нь мисс эхнэртэй азтай эр байжээ. Эхнэр Келли нь 2019 онд Миннесота хотын миссээр тодорч байсан аж. Тэд 2010 онд гэрлэсэн агаад дундаасаа хүүхэдгүй. Харин эхнэр нь дагвар хүүтэй. Баригдахдаа эсэргүүцэл үзүүлээгүй өнгөт арьстныг өвдөглөж хөнөөсөн хэргээр 44 настай Дерек Човинийг 5-р сарын 29-нд баривчилсан. Мөн өдөр эхнэр нь салах өргөдлөө гаргасан байна. Энэ тухай өмгөөллийн Sekula Law Offices мэдэгдэл хийсэн.

Хатагтай Келли талийгаачийн үхэлд маш их цочирдож бухимдсан. Тэрээр түүний гэр бүл төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн ноён Дерек Човиноос гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан агаад хуулийн дагуу баримт бичгүүдээ бүрдүүлэх ажилд орсон

Келли нь 2010 онд Деректэй танилцахдаа эмнэлэгт рентгений эмчээр ажилладаг байжээ. Экс цагдаа зураг авахуулах гэж ирээд танилцаж улмаар болзох болсон. Гайхалтай нь Келлигийн ажилладаг байсан тэр эмнэлэгт талийгаачийг авчирч сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд оруулсан ч амиа алдсан. Экс цагдаа Дерек нь огцом дүрэлзүүр зантай, өнгөт болон ази хүмүүсд таагүй ханддагаа нуудаггүй байжээ. Тэрээр Миннесотагийн цагдаад шилжиж ирэхээсээ өмнө Аялскагийн цагдаагийн газарт ажиллаж байсан. Тэнд нутгийн уугуул иргэн болох эскимос хүнийг буудаж хүнд шархдуулсан агаад хэрэг явдлыг намжаах гэж өөр газар луу шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-8371633/Wife-Minneapolis-cop-Derek-Chauvin-files-DIVORCE-day-hes-charged-George-Floyds-murder.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ