alim.mn | 2024.12.23
“Диспетчерийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал “Ланд-200”-гаас өөр машин унах дургүй

 “Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн Засгийн газрын тогтоол бий. Уг тогтоолоор төрийн байгууллагуудын дарга нарыг хот дотор суудлын машин унахаар журамласан. Тэгвэл “Диспетчерийн үндэсний төв” хэмээх төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хот дотор шатахуун их иддэг “Ланд-200” машиныг сүүлийн хоёр жил том толгойлон унаад байгааг хэн ч зогсоож чадахгүй байна. Уг нь дээрх жийпийг шуурхай ажиллагааны зориулалтаар худалдаж авсан гэнэ. Гэсэн ч шуурхай ажиллагаандаа бус харин гүйцэтгэх захирлын унаа болон хувирчээ. Гүйцэтгэх захирлыг  хот дотор жийп бус суудлын тэрэг унаж шатахууны үргүй зардал гаргахыг зогсоох тухайд эрх бүхий байгууллагаас хоёр жил дараалан шаардаад дийлэхгүй байгаа гэнэ. Өмнө нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хот дотор тансаг жийп унаад олны шүүмжлэлд өртсөн. “Буян"-гийн Жаргалсайхан сайдыг “бөгсний загатнаа нь арилаагүй” гэж шүүмжилсэн. Тэгвэл ийм загатнаатай захирлууд төрийн өмчит команиудаар дүүрэн байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ