alim.mn | 2024.12.23
Энэтхэг эр өөр эмэгтэйтэй гэрлэхийн тулд эхнэрээ наж могойгоор хатгуулж хөнөөжээ

Өнгөрсөн 3-р сард Энэтхэгийг Керал мужийн Анчал хотын Соораж гэдэг 27 настай  энэтхэг эр эхнэр Утрагаа хөнөөхийн тулд могойны наймаачнаас 5000 рупи буюу 200 гаруй мянган төгрөгөөр  наж могой худалдан авчэ гэртээ тавьжээ. Могой эхнэрийг нь хатгасан ч эмнэлэгт түргэн хүргэсний ачаар амьд гарчээ. Тэрээр бүтэн сар шахуу эмчлүүлж 4-р сарын 22-нд эдгэрч гэртээ ирсэн. Үүний дараа хорон санаат нөхөр нь дахин нөгөө могойн наймаачнаас өөр нэгэн наж могой худалдан авч эхнэрээ унтсан хойно нь өрөөнд оруулж тавьжээ.  Өглөө ээж нь охиноо нас барсан байхыг олсон бөгөөд шинжилгээгээр хорт могойд хатгуулсан гэж гарчээ.  Гэрт нь хоёр ч удаа дараалан хорт могой орж ирсэн тул талийгаачийн талынхан сэжиглэж цагдаад ханджээ. Цагдаа хамгийн түрүүнд нөхрийг нь сэжиглөн мөрдөн байцаалт эхлүүлсэн. Нөхрийнх нь гар утсанд хийсэн үзлэгээр сүүлийн гурван сарын турш Юутүбээс могойтой холбоотой бичлэг сонгож үзсэн нь тогтоогджээ. Тэр тусмаа могойд хатгуулсан бичлэгийг олон удаа үзсэн байна. Талийгаач эхнэр нь  чинээлэг гэр бүлээс гаралтай агаад хувийн банкинд ажилладаг байсан. Харин Соораж эхнэрийгээ нас барсны дараа бүхий хөрөнгө хадгаламжийг нь өөрийн нэр дээр шилжүүлэхээр яаран хөөцөлдөж эхэлсэн нь мөн сэжиг төрүүлжээ. Тэднийг гэрлэхэд эхнэрийх нь инжинд 100 гаруй алт мөнгөн эдлэл, шинэ машин, 500 мянган рупий/20мянган доллар/ бэлнээр иржээ. Хэрвээ эхнэр нь салах өргөдлөө гаргавал Сооражийн гэр бүл тэрхүү инжийг буцааж өгөх ёстой байсан. Түүнээс гадна энэтхэг эр эхнэрээсээ уйдсан учраас салж, дахин гэрлэхээр шийдсэн байжээ. Цагдаа нар мөрдсөөр Сооражид хорт могой зарсан амьтны наймаачныг олжээ. Тэрээр хэргээ хүлээсэн байна. Соораж ч мөн эхнэрийнхээ өмч хөрөнгийг өөрийн болгоод ахин гэрлэхийн тулд хорт могойгоор хатгуулж хөнөөснөө хүлээжээ.

 

Эх сурвалж : https://www.dailystar.co.uk/news/world-news/man-murdered-25-year-old-22085944

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ