“Сод Монгол” группын босс Дорноговь аймгаас, СХД-ээс, Булганаас УИХ-д нэр дэвшинэ гэж явсны эцэст У.Хүрэлсүхийн үед хүслээ гүйцээлээ. Монголын томоохон бизнесмэний нэг Ц.Анандбазар хууль ёсоор ХОМ-ээ АТГ-т гаргаж өгчээ. Тэрээр хурдан удмын адуу-10, Адуу-297, Үхэр-65, Хонь-551, 183 Ямаатай аж. Үүнийгээ 569 сая 200 мянган төгрөгөөр үнэлжээ. Ц.Анандбазарын жилийн орлого 336 сая, гэр бүлийнх нь хүн 60 сая төгрөгийн орлоготой. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлээ 250 саяар үнэлжээ. Сод Монгол Групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, ШинэСоёмбо ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Сайншанд Рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, СодМонгол Газ ХХК, Эрдэнэт ОЙЛ ХХК-д хувь эзэмшиж, хадгаламжиндаа 2 тэрбум 734 сая 361 мянган төгрөгтэй гэсэн хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөжээ.