alim.mn | 2024.12.23
Тэрбум тэрбумын машин, хадгаламжтай, жилийн 950 саяын орлоготой Ш.Адьшаа мөнгө яаж олдог вэ?

Ш.Адьшаа “Гааль”-ийн гэж алдаршсан. 2005 онд Гаалийн дарга нар авлигын асуудалд орж, тухайн үеийн ГЕГ-ын дарга Баатар шоронд орж, Дарьтын хориход зөгий маллан хүмүүжихэд Ш.Адьшаа ганцаараа сугарч үлдсэн юм. Гаалийн Адьшаа сүүлийн 3-4 сонгууль дамжин УИХ-д нэр дэвшиж яваа ч ялдаггүй. Энэ жил ахиад АН-аас нэр дэвшинэ. Гаалийн Адьшаагийн жилийн орлого 950 сая төгрөг, гэр бүлийн нь хүний орлого 18 сая төгрөг гарч байна. Нэр дэвшигч Ш.Адьшаа туулах чадвар өндөр жийп, Mercedes Benz, G 500-1, Суудлын жижиг машин, Volkswagen, Passat-1, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1,Суудлын жижиг машин, Hyundai, Sonata 7- 1 гэхчлэн олон машинтай юм байна. Машины нийт үнэ нь 937 сая төгрөгөөр үнэлэхээр тэрбум төгрөг дөхнө гэсэн үг. Хурдан удмын 55 адуугаа 880 саяар үнэлжээ. Мөн 890 сая 400 мянгаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Адьшаа 1 тэрбум 248 сая 378 мянган төгрөгийн хадгаламжтай, аргагүй баян нэр дэвшигч ажгуу. Ардчилсан намынхан ЖДҮ-чид гэж МАН-ыг адалдаг ч, үнэндээ Ш.Адьшаа ч ЖДҮ-чин. 2012-2016 онд АН засгийн эрх барьж байхад Ш.Адьшаагийн "Ховд Хаан бирж" ХХК 6 тэрбум төгрөгийн зээл авч чадсан байдаг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ